Төмөр замчны цалинг 200 хувиар нэмж олгоно

Aдмин / Нүүр

Өнгөрсөн зургадугаар сард “Орос-Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам”-ыг байгуулах тухай хэлэлцээрт нэмэлт оруулах протоколд гарын үсэг зурсан. Ингэснээр 30 жилийн турш ужгирсан МОН П1, П2 зээлийн их өрийг эцэслэн шийдэж, дүрмийн санг 167 тэрбумаар нэмэгдүүлсэн билээ.

ОХУ-ын Оросын төмөр замууд Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга, Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлэгчийн эрхийг хэрэгжүүлэгч О.В.Белозёровтой уулзаж хэд хэдэн асуудлыг бодитой шийдвэрлэсэн.

Тухайлбал, “УБТЗ” ХНН нь 16,000 орчим ажилтантай. Өндөр ур чадвар бүхий бэлтгэгдсэн, мэргэшсэн боловсон хүчнээ хадгалах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх замаар хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлж, байгууллагын орлого, ашигтай уялдуулж ажиллагсдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тогтсон. Дээрх асуудлууд ажил хэрэг болж, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн бүх ажилтанд 2023 оны жилийн ажлын үр дүнгийн шагналт цалингийн хэмжээг 200 хувиар тооцон олгохоор боллоо. Цаашид жил бүр инфляцтай уялдуулан цалинг нэмэгдүүлэх юм байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.189.127] 2023-12-13 19:04:11

Мундаг бн аа баярлан

хүннү [202.55.188.116] 2023-12-13 18:11:29

2023 оны жилийн эцсийн үр дүнгийн цалинг 200 хувиар нэмэх юм биз дээ. Нүглийн нүдийг гурилаар хуурлаа. Үүний оронд ажиллах нөхцлийг нь сайжруул, цалинг нь нэм. Манайх шиг дэр модоо улаан гараараа өргөөд явж байдаг улс хаана ч алга.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.