Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдөр:
- “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ
- “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны 233 дугаар тогтоолын хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээ
- “Хүний эрхийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшилт, газар ашиглалт, бүртгэл, түүний хяналтын асуудлаар холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэх арга хэмжээ
- Аймаг, орон нутгийн цахим шилжилтийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг 26 асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Хуралдааны мэдээллийг дэлгэрүүлж, эргэн мэдээлнэ.
Сэтгэгдэл
зочин [202.9.47.49] 2023-12-13 15:13:50
дорноговьд замын үүдийн наана 50 га газар Т Энхтүвшин хятадуудуд өгсөн одоо хэн ч орж болохгүй юу хийдэг нь ч мэдэхгүй хашаа хэрэм байна