Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг өнөөдөр шүүнэ
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захиралсан асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт эхэлнэ.
Нэг сарын өмнө шүүх хурал болсон ч Б.Ганхуяг эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авсан юм. Тодруулбал, шүүгдэгч Б.Ганхуягийн эрүүл мэндийн байдал муу, гуравдугаар шатлалын эмнэлэгт нэг сар орчим хугацаанд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгааг өмгөөлөгч нь хэлсэн. Прокурорын байгууллага ч Б.Ганхуягийн биеийг үзсэн тул энэхүү саналыг хүлээн зөвшөөрснөөр,шүүх хуралдаан нэг сараар хойшилсон юм. Мөн аравдугаар сарын 30-нд хуралдах товтой байсан ч нэр бүхий гэрчүүд ирээгүй шалтгаанаар хойшлуулсан юм.
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-12-13 11:19:27
шүүх ч юм уу? хэн нь баяжиж байгаа бол доо. шүүгчид итгэхгүй ээ