Б.Ганхуяг: Хууль зүйн зөвлөгөө хангалттай авч чадахгүй байгаа тул өмгөөлөгчөө СОЛИХООР болсон

Aдмин / Хууль

"Нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Хуралдаан эхлэхэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг "Зарим өмгөөлөгч нартайгаа ойлголцохгүй байгаа тул солихоор болсон. Хууль зүйн зөвлөгөө хангалттай авч чадахгүй байна" гэв.

Зарим зарим оролцогчдын өмгөөлөгчдийн зүгээс хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Харин Улсын яллагчийн зүгээс "Одоо байгаа ирцээрээ хурлыг үргэлжлүүлэх явуулах боломжтой байна" гэсэн юм.

Сэтгэгдэл

ЗОЧИН [202.9.41.10] 2023-12-13 12:20:51

хурал хойшлуулах???

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.