Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал энэ сарын 27-ныг хүртэл хойшлогдлоо
Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Шүүгдэгч Б.Ганхуягийн талаас өмгөөлөгч шинээр авсан, нэг өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан зэрэг шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргасан.
Тэгвэл шүүх бүрэлдэхүүн Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэлэлцээд арванхоёрдугаар сарын 27-ны 10:00 цагт товлож шийдвэрлэв.
Ингэснээр шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшлогдлоо.
Сэтгэгдэл
Батаа [59.153.112.66] 2023-12-13 20:21:16
Шүүх хурал хэдэн удаа хойшлох дүрэм журамтай вэ? Хэдэн ч удаа хойшилж болдог юм уу?
Зочин [203.98.76.249] 2023-12-13 15:47:30
шүүж яадаг юм цазлаад хөрөнгийг хураагаад бандан тас.