Буриадаас Монгол руу хийх нислэгийг сэргээнэ
ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хооронд агаарын тээврийн үйлчилгээг сэргээх гэж байгаа тухай “Байкал” нисэх онгоцны буудлын гүйцэтгэх захирал Дмитрий Гармаев Telegram хуудсандаа мэдээлжээ. “Ираэро" агаарын тээврийн компани Улаан-Үд-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд 2024 оны нэгдүгээр сарын 27-ноос эхлэн ням гараг бүр нислэг үйлдэнэ" гэж тэрбээр бичсэн байна.
Тус компанийн хэвлэлийн албаны мэдээлснээр, нэг цаг үргэлжлэх нислэгийг CRJ-200 онгоцоор үйлдэх бөгөөд нэг талын тийзний үнэ 9955 рубль байх ажээ.
Мөн нэгдүгээр сараас Эрхүү-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Тус чиглэлд 50 зорчигчийн суудалтай CRJ-200 онгоцоор долоо хоногт дөрвөн удаа ниснэ. Нислэгийн тийзний үнэ нэг талдаа мөн 9955 рубль байна.
Өмнө нь Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд Монголын агаарын тээврийн “Хүннү Эйр” компани нислэг үйлддэг байжээ. Уг нислэгийг есдүгээр сарын 19-нд зогсоосон байна. Тасалбарын борлуулалт хангалтгүй, эрэлт туйлын бага байсан учраас Монголын компанийн удирдлага ийм шийдвэр гаргажээ.
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
Зочин [174.198.145.167] 2023-12-13 23:15:39
За Оросын онгоцонд сууж балрав даа. Барууныхан онгоцны сэлбэгээ өгөхөө больсон тул хуурамч сэлбэг хэрэглэдэг болсон. Вагоноороо явсан нь аминд чинь өлзийтэй шүү.
Зочин [139.5.216.115] 2023-12-13 20:50:20
opo
Зочин [66.181.184.202] 2023-12-13 19:40:01
Durvegsdiig teeverlej niseh ongotsiig ni dairuulaad tsenegleed garga da chaavaas kkk archaaguu mangad orosuud