100 мянган тонн улаанбуудай импортлохоор боллоо

Aдмин / Нүүр

Мах, ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид зээл олгоход шаардагдах 280 тэрбум төгрөгийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхээр боллоо. Зээлийн хугацааг 24 сар, хүүг нь жилийн зургаан хувь, зээлийн хүүгийн хөнгөлөлтөд улсын төсвөөс олгох татаасыг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан жилийн 13 хувиас хэтрэхгүй байхаар тооцож, батлагдсан төсөвт багтаан олгох, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.

Мөн бэлтгэж нөөцлөх махны чанар, аюулгүй байдал хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 8000.0 тн махыг бэлтгэн нөөцлөхөөс гүйцэтгэл 50-70 хувьтай байна.

Мөн хуралдаанаар гурилын гарц, чанарыг сайжруулах зорилгоор 100 хүртэл мянган тн улаанбуудай импортоор авахаар шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл

И [202.21.108.23] 2023-12-15 04:13:15

Оюун эрдэнэ ямар зорилгоор Болорчулуун гэж эрх жаалыг сайд болгосон нь тодорхой болж бна

Миний сонссонор бол ... [66.181.160.66] 2023-12-14 15:32:25

Монгол ургадаг улаан буудайгаар ЗӨВХӨН спирт хийх боломжтой байдаг гэж сонссон. Энэ нь буудайны төрөл сорт муу, Монголд халууны улирал богино учир буудай бүрэн болж амждаггүйгээс болдог. Иймд аль 1990 оноос хойш Монгол ургасан тариа будаа архи спиртын үйлдвэрт түхий эд болгодог, харин гурил талх болдог буудайг хоёр хөршөөс худалдан авдаг. Технологи, чанарын шаардлагыг ингэж хангадаг гэсэн.

Иргэн [202.179.24.156] 2023-12-14 07:31:00

Монгол улс дотооддоо үр тариагаа 100 хувь үйлдвэрлэж, 100 хувь хангадаг болсон гэсэн юун үр тариа худалдан авах болчтхвоо. Ер нь Болорчулуун, шүгэлддэг данх 2 хуурамч шүгэл үлээсэн бололтой.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.