Улсын нөөцөөс 316 тонн хивэг, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгоно
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан, шийдвэр гаргалаа. Тус аймагт энэ онд 19 сумын 101 багийн 8207 хот айлд 19.8 мянган малчин болон мал бүхий өрхийн 5.6 сая толгой мал өвөлжиж байна. Сумдад өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл хангуулах төлөвлөгөөг гаргуулж, хөдөө аж ахуйн салбарын бэлтгэлийг 91.3 хувь хангажээ.
Улсын хэмжээнд хийсэн зудын үнэлгээгээр Цэцэрлэг сум цагаан зудтай, Тариат, Төвшрүүлэх, Жаргалант, Хангай, Цахир, Эрдэнэмандал сум нь цагаанаар зудархуу үнэлэгдэж, 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлчээрийн даац нутгийн 30 хувьд хүрэлцээтэй, 70 хувьд нь хэтрэлттэй байв. Тус аймагт энэ сарын 12-ны байдлаар 5-6 удаа цас орж, долоон суманд 10-17 см, Хайрхан, Төвшрүүлэх, Эрдэнэмандал Цахир, Жаргалант сумдын нутагт 20-25 см, бусад суманд 2-8 см цасны зузаантай нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон байна. Тус аймагт өвс тэжээл 28-33 мянга, ногоон тэжээл 22-25 мянган төгрөгөөр худалдаалж байна.
Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ, “Засгийн газар, УОК-оос ойрын хугацаанд улсын нөөцөөс малын тэжээлийг хөнгөлөлттэй үнээр орон нутагт нийлүүлэх бэлэн. Гурил, тэжээлийн үйлдвэрийн тогтвортой үйл ажиллагааг дэмжиж, дотоодын хэрэгцээг тасралтгүй хангахад анхаарч байгаа” гэв.
Түүнчлэн, Улсын нөөцөөс 316 тонн хивэг, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож, цас зудын үед хөдөө орон нутагт туулах чадвар сайтай “Ландкруйзер-78” автомашин нийлүүлэхийн зэрэгцээ аймгийн Онцгой комисс, бусад шуурхай албаны бэлэн байдлыг хангахад 25 тонн дизель түлшийг Улсын нөөцөөс олгохоор шийдвэрлэснийг ОБЕГ мэдээллээ.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.89.136] 2023-12-15 10:10:35
МАЛЧИД НДШ 50 ХУВИЙГ ӨВС ТЭЖЭЭЛЭЭ 50 ХУВЬ ХӨНГӨЛҮҮЛНЭ АРАЙ ДАВАРЧ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ХАРИН МАЛЧИД ХАМГИЙН НАРИЙН БАЯН ХҮМҮҮС БАЙГАА ШҮҮ
ЗОЧИН [202.126.89.136] 2023-12-15 10:08:25
МАЛЧДЫН САНАЛЫГ ХУДАЛДАН АВЧ БАЙГААГИЙН НЭГ ХЭЛБЭР ШҮҮ МАЛЧИД МАХ СҮҮГЭЭ ХАВАР ХОТЫНХОНД 50 ХУВЬ ХЯМДРУУЛДАГГҮЙ ШҮҮ ДЭЭ, ЭЦСИЙН ЭЦЭСТ ХУВИЙН ӨМЧ ШҮҮ МИНИЙ ТАТВАРААР ӨГСӨН МӨНГИЙГ ИНГЭЖ САЛХИНД ХИЙСГЭХГҮЙ ЭЭ ТЭРНИЙХЭЭ ОРОНД ЦАХИЛГААН СТАНЦ, НЕФТИЙН ҮЙЛДВЭРЭЭ БАРЬ
иргэн [66.181.189.27] 2023-12-15 09:09:37
Татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэж байна. Малчид мах сүүгээ 50 нугалж хотынхонд зардаг
зочин [66.181.184.49] 2023-12-14 14:53:31
Одоо тэжээлээ хямд өгчихвөл хавар аюул болно доо.