“Чихэртэй ундаа халдварт бус өвчний гол шалтгаан болж байна” гэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар чихэр ундааны татварыг нэмэгдүүлэх буюу Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл –төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Өнөөдөр бид маш чухал хуулийн төсөл хэлэлцэх гэж байна. Эмэгтэй гишүүд ард иргэдийнхээ, тэр дундаа хүүхэд залуучуудын эрүүл мэндийг хамгаалахын тулд хийжүүлсэн болон хийжүүлээгүй амтанд ундаанд Онцгой албан татвар ногдуулах хуулийн төсөл боловсруулсан. Чихрийн хэрэглээ хэтэрч, хүн амын өвчлөлийн суурь шалтгаан болж байгааг эрүүл мэндийн байгууллага судлаачид тогтоосон.
Судалгаагаар сургуулийн сурагчдын 80.9 хувь нь чихэртэй ундааг долоо хоногт нэгээс дээш удаа хэрэглэдэг нь эрүүл бус хүнсний хэрэглээ түгээмэл байгааг илтгэж байна. Чихэрлэг ундаа ямар ч шимт бодисгүй боловч өндөр илчлэг өгч, зүрх судасны өвчлөл, таргалалт, чихрийн шижин, шүд цооролт зэрэг халдварт бус өвчний гол шалтгаануудын нэг болж байна” гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.139] 2023-12-15 13:25:40
Эрүүл шүдтэй хүн монголд байхгүй болж байна.