ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХАД ЗОРИУЛЖ ЗАВХАН АЙМАГТ 25 ТОНН ДИЗЕЛЬ ТҮЛШ, 495 ТН ХИВЭГ ТЭЖЭЭЛ НИЙЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Aдмин / Орон нутаг

Өвөлжилт хүндэрсэн Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ажиллаж байна. Аймгийн Онцгой комиссоос өгсөн мэдээллээр нийт нутгаар битүү цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан уулархаг нутгаар 40-70 см, гуу жалгандаа 90 см хүрч байгаа бөгөөд Баянтэс, Тэс, Отгон, Яруу, Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл сумдад зудын эрсдэлийн үнэлгээгээр маш өндөр эрсдэлтэй гарчээ.

Завхан аймагт Улсын нөөцөөс 495 тонн хивэг тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор болж, эхний татан авалтууд сумдад хүргэгдэж ирээд байна. Мөн аймгийн Онцгой комисс, бусад шуурхай албаны бэлэн байдлыг хангахад зориулж 25 тонн дизель түлш, эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх болон цас зудын хүндрэлтэй үед туулах чадвар сайтай автомашин нийлүүлэхээр шийдвэрлэлээ.

Тосонцэнгэл бол Монголын хамгийн хүйтэн сумдын нэгээс гадна баруун бүсийн гол уулзвар төв учраас Тосонцэнгэл дулааны цахилгаан станцын төслийн явцтай танилцаж, төслийн үр өгөөжийг илүү нэмэгдүүлэх талаар холбогдох гарц гаргалгаа, шийдлүүдийг ярилцлаа.


Сэтгэгдэл

Zochin [202.55.188.39] 2023-12-15 19:25:14

Hadlangaa namar awaagui ajilgui Zawhaniihand tusalj yadag bnaa


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.