Иж бүрэн цогцолбор бүхий өргөтгөлийн шинэ байрыг ашиглалтад орууллаа
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын өргөтгөлийн шинэ барилгыг ашиглалтад оруулж, нээлтийн ажиллагааг зохион байгууллаа.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас Онцгой байдлын албыг бэхжүүлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, техник хэрэгслийг шинэчлэхэд онцгой анхаарч ирсэний нэгэн жишээ нь өнөөдрийн Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын өргөтгөлийн шинэ барилга юм. Улсын төсвийн 2,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орж байгаа энэхүү барилга нь 2022-2023 онд буюу хоёр жилийн хугацаанд баригдаж, өнөөдөр алба хаагчид шинэ байрандаа үүргээ гүйцэтгэж эхэлж байгаад талархалтай байна. Удахгүй бид 2023 оноо үдэж, 2024 онтойгоо золгох гэж байна. Учран золгож байгаа 2024 он хүн ард нь амгалан тайван, эрсдэл, эндэлгүй байхын ерөөөлийг өргөөд Та бүхнийхээ ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе”хэмээн онцоллоо.
Тус өргөтгөлийн барилга нь 1296м2 талбайтай, зоорийн давхар бүхий 5 давхар барилга юм.
Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх өрөө, аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн ажлын албаны өрөө, тасалгаа, 40-50 хүний багтаамжтай иргэдийн сургалтын танхим, аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын хурлын танхим, ажлын албаны өрөөтэй.
Мөн шуурхай албаны дөрвөн автомашин байрлах багтаамжтай автозогсоол, дулааны узель, цахилгааны щит, холбооны өрөө, агуулах зэргийг багтаасан иж бүрэн цогцолбор юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [84.51.1.41] 2023-12-16 01:23:55
Urguu zardal gargahaa bolichihooch. Shaar bumbulug tuuz haich taiz inder buun sur.