Асгат сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин олгохоор шийдвэрлэв

Aдмин / Орон нутаг

Завхан аймгийн Асгат сумын Хайрхан багийн малчин Ш.Дашзэвэгийн хот айлаар орж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцахад нөхцөл байдал үнэхээр хүнд байна.

Өнгөрсөн намрын дулааралтай зэрэгцэн орсон их хэмжээний цас мөсөн бүрхүүл тогтоож, бог мал бэлчээрээр идээшлэх боломжгүй болсон, бод малын туруу эхнээсээ халцарч байгаа тул цаашид цас орж хүйтэрвэл малын хорогдол их гарах эрсдэл үүссэн талаар малчид хэлж байв.

Асгат сумын хувьд Засаг Даргын Тамгын газар, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зэрэг төрийн байгууллагууд нь дундаа нэг УАЗ пургон маркийн машинтай байгааг Сумын Засаг дарга Ё.Нямрагчаа хэлж, автомашин шийдвэрлэж өгөх хүсэлтийг уламжилсны дагуу Улсын нөөцөөс туулах чадвар сайтай Тоёота маркийн автомашин олгохоор шийдвэрлэлээ.

Өвөлжилт хүндэрсэн энэ цаг үед төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэх учиртай байгууллагууд дундаа нэг машинтай байж таарахгүй учраас ЗДТГ-т нэн түрүүнд автомашин олгож байна.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-12-18 13:35:58

Ан амьтад элдээд хамаг цаг улсын мөнгө үрээд явна. мото өгөхд л болоо

Жаамаа [66.181.180.89] 2023-12-17 10:53:24

Сумын засаг даргын тамгын газрын хамт олонд амжилт хүсье,зудыг хохирол багатай даван туулахыг ерөөе


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.