Шинжээч: Алдагдсан боломж 40 их наяд байх боломжгүй
УИХ-ын хянан шалгах түр хорооны Нүүрсний сонсголын хоёр дахь хэсэг эхэллээ. Хоёр дахь сонсголоор том Тавантолгой буюу "Эрдэнэ Тавантолгой" ХК-тай холбоотой хянан шалгагч, шинжээч дүгнэлтийг хэлэлцэхээр товлоод байна.
Энэ хэсгийн хянан шалгагчийн гол дүгнэлт:
-
Монгол Улс 2013-2023 оны аравдугаар сард хүртэл 315.5 сая тонн нүүрс экспортолжээ. Нийт нүүрсний экспортын 97.6 хувь буюу 308 сая тонн нүүрсийг БНХАУ руу гаргасан байна байна. Сингапурт улс руу 2.35 хувь буюу 4 сая тонн нүүрс гаргасан. Их Британи улс руу 1.7 сая, БНАСАУ руу нэг сая, Хонгконг улс руу 360 мянган тонн, ОХУ 101 мянган тонн нүүрс тус тус экспортолжээ.
-
Үнийн дүнгийн хувьд 2013-2023 оны аравдугаар сар хүртэл нүүрсний экспортоос 30.2 тэрбум ам.долларын орлого олжээ.
-
Хятадын нүүрс худалдан авалтын гол статистик /sxcoal/, Дэлхийн банкны платформ ашигласан дүнгээр БНХАУ нь 2013-2022 он хүртэл 260.1 сая тонн нүүрс Монголоос импортолсон гэж мэдээлсэн байна. Мөн Монгол Улсын Гаалийн мэдээлснээр 2013-2022 он хүртэд 261 сая тонн нүүрс экспортолсон байна. Бусад улс орныг хасаад харвал БНХАУ улс 253.9 сая тонн нүүрс Монголоос импортолсон гэжээ.
-
2022 онд Монгол Улс Сингапур улс руу 1 сая тонн нүүрс экспортолсон гэж Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд байгаа бол Дэлхийн банкны платформ дээр Сингапур улс Монголоос нүүрс экспортолж байгаагүй мэдээлэл байна.
-
ЭТТ ХК-ийн уулын ажлын төлөвлөгөө, нүүрсний хэмжээ, Монголбанкны статистик, Гаалийн ерөнхий мэдээ, Татварын ерөнхий газрын АМНАТ-ын зэрэг статистик мэдээллүүд бүгд зөрүүтэй байна.
Алдагдсан боломжийн тооцоолол:
-
40 их наяд төгрөгийн үнийн зөрүүг танилцуулъя. Монгол Улс экспортод чулуун нүүрс болон хүрэн нүүрс гаргадаг. Сүүлийн 10 жилийн дундаж үнийг тооцвол чулуун нүүрс /тонн/ 90 ам.доллар, хүрэн нүүрс 31 ам.доллар байна. Харин энэ хоёр нүүрсийг нэг үнээр тооцож, 40 их наядыг гаргасан нь үндэслэлгүй юм.
-
Тээврийн хохирол гэсэн тооцоолол дээр 2020 оны тээврийн дундаж үнийг аваад, бусад бүх оныг хасагдах зардлаар тооцож, 45 ам.доллараар тооцож, үүнээсээ тээврийн нийт хохирлын хэмжээ 8.9 их наяд төгрөг тооцсон байна. Ганцхан оныг сонгон авсан нь зардлыг өндөрсгөсөн. Гэтэл 2013-2023 оны дундаж тээврийн зардал 79 ам.доллар болж байна.
-
Алдагдсан нүүрсний хэмжээг тооцохдоо Статистикийн хорооноос зарласан нийт экспортолсон нүүрсний хэмжээг авсан байна. Хоёрт, УИХ-ын гишүүн Г.Ганболдын хэвлэлд өгсөн ярилцлагад дурдсан таамаглалыг үндэс болгосон байна. 2013 онд 380 мянган тонн нүүрс, 2018 онд 890 мянган тонн нүүрс алдагдсан байж болзошгүй гэж ярьсан ярилцлагыг үндэслэл болгож тооцоолол хийсэн байна.
-
Үндэсний аудитын байгууллагаас 2018-2022 оныг хамарсан тайланд, 2018 онд Монголоос Хятад руу экспортолсон, Хятад Монголоос импортолсон нүүрсний биет хэмжээнд 800 мянган тооны зөрүү үүсээгүйг дурдсан байна.
-
Өмнөх үнийн зөрүүнд оффтейк гэрээнүүд орсон байхад дахин тусад нь оффтейк гэрээнүүдийг тооцсон тооцооллын дүнг өсгөж, давхардуулсан байх магадлалтай. Оффтейк гэрээнд 9 гэрээнд бүртгэлтэйгээс 4 нь борлуулалтын гэрээ юм. Гэтэл 40 их наядын тооцоолол дээр эдгээр 9 гэрээг 37 сая тонноор таамагласан байна. Дээрх борлуулалтын 4 оффтейк гэрээний алдагдсан боломжийг индексжүүлсэн дундаж үнийн аргачлалаар тооцоход 330.5 сая ам.доллар гэж гаргасан гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.150] 2023-12-19 13:46:25
Шинжээч нь өөрөө ингэж хэлж байна шүү. Тэмдэглээд аваарай. Улсын томилсон шинжээч. Гэтэл цаашид баримт улам хөврөнө. Бүр ч гоё юм болно.
Х [202.9.46.225] 2023-12-19 04:05:08
Хохинээ энэ намын сүрэг дагасан өлөн хулгаачууд угаасаал ялгүй гарч баяжиж үлддэг үе ул шал чацага нэртүүдээ гэсэн үг хөгжилтэй улс оронд баргл цааз байлгүй энэ хүүрүүдэд автобус хүртэл хуучнаар сольж ашиг олдог сумбузар сумбузарыг хамгаалаг нянбатер хөлиин хүйтэнд тэгш сондгой гэж гөлөг төөрүүлсэн шиг хөгиин ард иргэддээ хонь мал шиг дуугай
Монгол [66.181.177.18] 2023-12-18 18:36:25
УДАХГҮЙ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ОГТ ГАРААГҮЙ АНДУУРСАН БОЛЖ ТААРАХ ЮМ БАЙНА. АРГАГҮЙ ЭЭ ЭРХ БАРИГЧДЫН ХУЛГАЙ БИШ БОЛДОГ. ХИНШҮҮ БАС ХУЛГАЙЧ
Зочин [203.98.76.249] 2023-12-18 13:50:36
ардын хянан шалгах хороог байгуулбал харин ч ил тод шуурхай шалгаад шийтгээд байна
иргэн [66.181.181.40] 2023-12-18 13:28:39
30 тэрбум доллар 315 сая тонн гэнэ үү тоголож байгаа байлгүй 1 тэрбум доллар гэдэг монголчуудын хувьд ямар их мөнгө билээ дээ гэтэл 30 тэрбум доллар гээд байхын