Элчин сайд М.Игавахара Япон Улсын виз мэдүүлгийн төвтэй танилцав
Япон Улсын виз мэдүүлгийн төв нээгдэж буйтай холбогдуулан 12 дугаар сарын 14-ний өдөр Элчин сайд М.Игавахара тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төвийн дарга Элчин сайд М.Игавахарад виз мэдүүлгийн үйл явц болон виз мэдүүлэгчийн хувийн мэдээллийн хяналтын системийн талаар танилцуулав.
Мөн Элчин сайд М.Игавахара тус төвийн нээлтийн бэлтгэл ажлыг хангахад хүчин зүтгэл гаргасан тус төвийн хамт олонд талархал илэрхийлэв.
12 дугаар сарын 15-ний өдрөөс эхлэн тус төвд виз мэдүүлгийн материалыг хүлээн авч эхэллээ.
Сэтгэгдэл
ЗОЧИН [139.5.218.199] 2023-12-20 23:11:12
ЭНЭ ТӨВ ХААНА, ЯМАР УЛСАД НЭЭГДЧИХЭВ ЭЭ. АЛБАНЫ ХҮМҮҮС ДОТОР НЬ МОНГОЛ ХҮН АЛГА. ОРОС, ЕВРОп ЦАРАЙТАЙ хүмүүс байх чинээ. энэ ямар зорилготой төв юм бэ. надаад оронд бгаа юмуу. ямар сонин юм бэ..