НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДААС БҮХ МОНГОЛЧУУД ХОХИРОЛ НЭХЭМЖЛЭХ ЭРХТЭЙ
Улсын төсвийг бүрдүүлэгч уул уурхайн гол түүхий эд нүүрсийг улсад татвар төлөхгүй, бүртгэлгүйгээр хулгай дээрмийн аргаар хувьдаа цувчуулсан төрийн өндөр албан тушаалтнуудыг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өнгөрсөн жилүүдийн ард түмний аж амьдралын доройтол, ажилгүйдэл нийгмийн ухралтыг мөнгөөр хэмжиж үнэлэн хулгайчдаас шүүхээр нэхэмжлэн гаргуулахыг шаардах цаг болжээ. Хуулийн зохицуулалт хийж улс, нийтийн эрх ашгийг бодитоор хохироосон нь шүүхээр тогтоогдвол тухайн этгээдэд түмний боломж, цаг хугацаа, амь амьдралынх нь хохирлыг нөхөн төлүүлдэг болох шаардлага бий.
Манай хууль зарим талаараа их мөнгөтэй, эрх мэдэлтэйд нь зөөлдөж, энгийн иргэдэд төмөр мэт хатуурхдаг тэгш бус хандлагатай. Муу хууль гэж бараг байдаггүй.Тэдгээрийг хэрэгжүүлэгчид, хуульд хяналт тавигч нар хулгайчдын гар хөл болж тэдний дохио зангаагаар хөдөлдөг болсноор л завхрал газар авах үндэслэл болж байдаг. Монгол улсын Үндсэн хуульд газар, газрын баялаг нийт ард түмний өмч мөнийг баталсан заалтууд байдаг ч үүнийг үл хайхрах үзэгдэл улс төрийн хүрээнд хэрээс хэтэрлээ.
Монголд кастын систем байгаагүй ч шинэ боолчлолын зам хатуу анги давхраанд хуваагдаж тэдгээрийн зөрчил нэмэгдсэн нь туурга тусгаар улс хэмээн нэрлэгдэж цаашид оршин тогтноход чөдөр тушаа болох бололтой.
Авлигачидтайгаа хариуцлага тооцож чаддаггүй ард түмэнд нэр төрөө хамгаалж, эх түүхдээ эзэн байж, улс орныхоо ирээдүй хойчийг төлөвлөх чадал бараг үлдээгүй гэж үү? Ямартай ч хуулийг уландаа гишгэж хуйвалдаанаар гаршсан этгээдүүдэд шударга хуулийн хариуцлага хүлээж тэдний гадаад дотоод дахь хөрөнгө орлогыг хураан авч улсын төсөвт төвлөрүүлэхээс гадна гэм буруутай этгээдүүд өөрсдөө буруугаа хүлээх, асуудалт бодитой ухаалаг хандах эр зориг үнэхээр дутагдаж байна.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
zochin [202.55.183.178] 2023-12-22 08:53:57
Танай сайтын эзэн женко чинь хамгийн түрүүнд шоронд явах байхда
Зочин [66.181.180.15] 2023-12-22 00:28:17
-----------
иргэн [202.131.238.35] 2023-12-22 08:49:40
Нүүрс тээвэрлэхэд өчнөөн бичиг баримт шалгадаг байгаа шүү. Нэг ч машин гаалиар мэдүүлэхгүй гарах ямар ч боломж байхгүй шүү. Тэр сонсгол хийж байгаа хүмүүс гаалиар тэгж гарч байсын байх да,
Зочин [66.181.180.15] 2023-12-22 00:26:02
Тайган гэх хүний үйлс аяндаа бүтэхээ байчихдаг
Зочин [66.181.180.15] 2023-12-22 00:23:18
Сэтгэцийн өвчтэй хүн сэтгэцийн өвчтэй хүнийг эмчилж чадахгүй. Олиггүй цагдаа хэв журам сахиулж чадахгүй. Хорыг хороор биш хорыг сүүгээр
Зочин [66.181.188.48] 2023-12-22 00:06:26
Хаха бид нарт тийм эрх байхгүй, харин ч салааавч үмхэнэ. Яагаад гээч? Яагаад гэвэл чи өөрөө залхуу арчаагүй учраас хөгийн замаар будаа тээдэг хужаа сэтгэлгээтэй гарууд чиний хамар дороос хулгай хийж байгаа юм, хохь чинь. Яагаад гэвэл чи амьдралынхаа их хэсгийг тв шагайж, хий дэмий юм чалчиж, тв шагайж, хоосон өнгөрөөдөг учир оюуны болоод биеийн чадамжгүй нийгмийн нэг тоосго болсоны чинь харгай. Яагаад гэвэл энэ улсад нэгэнт чам шиг иргэд дийлэнх нь болсон учир сонгууль өгөхдөө дундаасаа жаахан хулгайн сэдэл сайтайнууддаа санал өгдөг учраас. Яагаад гэвэл та нар нутагтаа амьдраад эзэн болоогүй хаяж нүүчихээд худлаа сонин мэдээ унгч мэдэмхийрэхээс цаашгүй учраас. Яагаад гэвэл нэгэнт эх орны хишиг зүгээр сууж байгаад хүгтэх бэлэн юм хүсч суудаг болохоор оюуны хоосрол нь гүнзгийрсэн учраас. Товчхондоо өөдөө шидсэн чулуу өөрийн чинь толгой дээр унаж байна.
Зочин [103.136.254.43] 2023-12-22 17:52:50
Үнэн шүү бодох хэрэгтэй өсөж төрсөн нутаг усаа хаячихаад худлаа эх оронч дүр үзүүлэх хэрэггүй ээ
Зочин [66.181.182.112] 2023-12-21 20:39:36
Салсан ба хүүхэдтэй эмэгтэйчүүд ээ, эрчүүд та нар шиг эмэгтэйчүүдийг хэзээ ч тоохгүй ба эрчүүд та нарын охидыг хүчиндэх гэж та нартай гэрлэцгээдэг юм. Хүүхдээ эрчүүдэд зарвал хамгийн арчаагүй ээж ба хүн болдог шүү.
Зочин [212.51.198.193] 2023-12-21 18:11:25
Xi ah hurdan irj ene uls orniig uls bolgoj ogoosei mongol hulgaichuud ulsaa zarj iddeg ulamjlaltai 1911, 2024 davtagdana daa
Зочин [202.126.89.102] 2023-12-21 17:59:42
Amarbayasgalan terguutei gishuud bvgd dahiad UIX iin giahuun bolno geed boddoo
Ard [66.181.188.160] 2023-12-21 17:36:51
Hogiim hulgauchidaa bidni mongiig og8hgui bol hohchini shuu.Mobgoo avyaa hulgaichuudaa
Зочин [202.126.89.130] 2023-12-21 17:03:03
ард иргэд юу ч хийж чадахгүй,МАН дахиад л гарч ирнэ
Зочин [66.181.184.144] 2023-12-21 20:19:35
Бослого гаргах л үлдээд байх шиг
зочин [66.181.189.87] 2023-12-21 13:58:51
Ардчилал нартэй нүүрсний хулгайч луйварчдын гэм бурууг шүүн хэлэлцэж хариуцлага тооцох Шүүх засаглал шудрага шүүнэ гэдэгт эргэлзээтэй
Зочин [43.242.242.59] 2023-12-21 13:19:39
нүүрсний хулгайч нараа та нараас МУ-ын 1 иргэнд ногдох 5 тэрбумаа авья аа
ЗОЧИН [202.126.88.115] 2023-12-21 10:40:12
МОНГОЛД ХУВЬСГАЛ ХЭРЭГТЭЙ БОЛСОН БАЙНА ЭНЭ ХЭДЭН ХУЛГАЙЧУУДААС, АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ, ЭДИЙН ЗАСГИЙН ДЭВШИЛТЭТ ӨӨРЧЛӨЛТ, ГАДААД ХАРИЛЦАА ЗЭРГИЙГ ГОРЬДООД Ч ХЭРЭГГҮЙ БОЛСОН БАЙНА