НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх УИХ-ын дарга Г.Занданшатарын мэдэгдэл популизм байв уу?
Нэмэгдсэн өртгийн албан татварын сугалаа явагджээ. 3 хувийн татварын буцаан олголтыг 5 хувьд хүргэх тухай мэдэгдлийг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн байдаг. Иргэд 10 хувийн НӨАТ төлөхгүйн тулд бараа бүтээгдэхүүний үнээс 10 хувийг хасаж худалдаж орлогоо нуудаг болсон. 2 хувийн буцаан олголтоос илүү 10 хувийн НӨАТ-аа төлөхгүй байхыг илүүд үзэж байна.
НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх нь ядуурлыг бууруулах төдийгүй үнийн өсөлтийг сааруулах сайн талтай гэж хүртэл хууль санаачлагч гишүүд болон Г.Занданшатар дарга мэдэгдэж байв.
Гэвч хоёр сарын хугацаа өнгөрөхөд энэ асуудал усанд хаясан чулуу шиг замхрах боллоо. НӨАТ-ын сугалаа гэгчээр мэдээлэлд ойр этгээдүүд өөрсдөдөө мөнгө хождог тохиолдол ч гарч байсан ба эл асуудлыг нэг мөр хуулиар зохицуулж, зөрчил дахиж гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлж чадсан уу? гэдэг нь ч цаашид хариулт нэхэж байна. Татвар хураамж хуримтлуулахдаа уургын морь шиг хэр нь иргэн аж ахуй нэгжээ татварын бодлогоор дэмжих сэтгэл зүтгэл хаа хаанаа дутсаар байх уу?
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Попроод л. [66.181.160.14] 2023-12-22 11:01:41
Популизм нь ПОПАлизм болчих шиг. "Попа" гэдэг нь оросоор бөгс гэж байгаа юм. Кх! Хүмүүсийг хоосон горьдуулаад л.
Зочин [66.181.161.25] 2023-12-22 08:33:37
Өөр юу байхав дээ. Мань гахай дахиад нэг улирчих гээд гүйгээд буй хэрэг. Гэтэл өөрийнх нь орооцолдсон хэрэг хоолойд нь тулчихаад байдаг. Хамгийн сүүлд гэхэд л Салхитын ордыг дээрэмдсэн хэрэг нь шүүх дээр сөхөгдөх гээд, амьсгаа өндөртэй гүйж явна. Ийм үед тэр аргаа барахдаа аавынхаа толгойг илнэ гэдэг шиг үйлдэл хийж янз янзын тааварлашгүй үйлдэл гаргаж яваа нь тэр.
Зочин [139.5.217.187] 2023-12-21 20:32:26
энэ бол боломжгүй ш дэ
Зочин [66.181.182.112] 2023-12-21 15:02:50
Занданшатар дарга ийм юм хэлсэн юм уу? Сэтгүүлчид бас үнэнийг гуйвуулж, хуурамч мэдээ цацаж байна. Бүтэн өдөр Улсын Их Хурлын чуулган үздэг хүмүүс байдгийг санаж авцгаа!
Зочин [202.126.88.145] 2023-12-21 12:34:52
5 guviig ni ard tumend olgoo, sugaalnyhaa mongiini orond butsaaj ogoo
Зочин [139.5.216.253] 2023-12-21 10:59:16
Үхсэнийх нь популизм бэ, боломжтойгоос илүү боломжтой гэдгийг л мэдэж байгаа юм. Манай үхэх гэж байгаа хэдэн дарга сайд нар энэ ажлыг саатуулж байна. Үгүй бол сонгуулийн мөнгө ч байж магад. Даанч сөрөг хүчин нь ямар ч чадамжгүй, худлаа хүн муулахаас цаашгүй болохоор үнэнийг нуух аргагүй болгож чадахгүй юм.
Зочин [66.181.187.110] 2023-12-21 10:57:34
Сугалаа явуулсан нэрээр хийдэг луйвраа зогсоогоочээ. Сугалаанд зарцуулж байгаа мөнгөө 5 хувьд шилжүүл. Занданшатар дарга хэлсэн амандаа хүрч, эхэлсэн ажлаа дуусга.
ЗОЧИН [202.126.88.115] 2023-12-21 10:45:59
76 ХУЛГАЙЧИЙН ИДЭХ МӨНГӨ БАГАСЧИХ ГЭЭД ҮХЭН ХАТАН ЗҮТГЭЖ БОЛИУЛЖ БАЙГАА ЮМ ЭНЭ 76 ХУЛГАЙЧААС САЙН ЮМ БҮҮ ГОРЬД БҮГД ХУЛЬХИ ХУЛГАРУУД. МОНГОЛД ХУЛГАЙЧИЙН ХУУЛЬ ҮЙЛЧИЛЖ БАЙНА. АЖД ГЭЭД БӨӨН ЛУЙВАР ГЭХ МЭТ