Д.Амарбаясгалан:“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 34 хувийг Монгол Улсын иргэн бүр эзэмшинэ
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “ Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийг бүртгэх ажлыг шийдвэрлэх тогтоолын төслийг яаралтай журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж УИХ-д өргөн барихаар болж байна. Тухайлбал, 2010 оны долдугаар сарын 7-нд гарсан УИХ-ын 39 дүгээр тогтоолоор “Тавантолгой” ХК-ний хувьцааны 50 хүртэлх хувийг иргэн, ААН-д эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Эхний ээлжинд 20 хувийг иргэдэд, арван хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр ААН-д хувьцаа эзэмшүүлэх шийвдэр гарсан байдаг. Үүний дараа 2012 онд “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшилтэй холбоотой УИХ-ын тогтоол гарсан. Үүнийг Засгийн газар хэрэгжүүлж 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн Монгол Улсын иргэдэд хувьцаа эзэмшүүлэх эрх буюу 20 хувийн хувьцааг иргэдэд олгосон. Энэ оны нэгдүгээр сарын 8-нд УИХ-аар батлагдсан Засгийн газарт үүрэг чиглэл болгосон тогтоол гаргасан. Тухайн тогтоолд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьцааг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах ажлыг Засгийн газарт өгсөн байна. Иргэн бүр байгалийн баялагыг тэгш хүртэх нөхцлийг хангах чиглэл өгсөн.
Өнөөдөр Засгийн газраас УИХ-д өргөн барьж буй тогтоолын төсөл нь нэгдүгээрт “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 34 хувийг монголын нийт иргэд бүрэн эзэмших шийдвэр гаргасан. Хоёрдугаарт, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг шинээр төрсөн иргэнд олгох асуудлыг улсын бүртгэлтэй хамтарч бий болгоно. Гуравдугаарт, хувьцаа өвлөгддөггүй, хөрөнгийн биржээр арилжаалагддаггүй хоёр дахь зах зээлд гардаггүй учраас Монгол Улсын иргэн харьяатаас хасагдсан болон нас барсан бол хувь хувьцаанаас хасагдах зохицуулалт хийнэ.
Дөрөвдүгээрт 2015 онд сайн хувьцааг тухайн үеийн Засгийн газраас гаргаж, ахмад, оюутан залуус, төрийн албан хаагчдад нийгмийн даатгал төлөх, урьдчилан тэтгэвэр авах замаар хувьцааг нь худалдан авсан байдаг. Тэгвэл өнөөдрийн өргөн барьж байгаа тогтоолоор тухайн үед худалдаж байсан нэрлэсэн ханшаараа буюу нэгж хувьцааг 933 төгрөгөөр тооцож хувьцаагаа зарсан иргэд 2028 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл зарсан хувьцааныхаа тоог зарсан үнэдээ үржүүлж, нэрлэсэн үнээрээ хувьцаагаа буцаан авах боломжийг бүрдүүлэх боломжтой. Иргэн бүр ижил тэгш эрхтэй байх асуудал энд хөндөгдөж байна гэсэн үг. Ингэснээр жил бүр “Эрдэнэс тавантолгой ХХК-ийн ногдол ашиг, хувьцаа тогтмол олгогдож, ногдол ашгийг тус компанийн үйл ажиллагаатай холбогдоод илүү өндөр ханшаар олгогддог байх нөхцлийг бүрдүүлэх нь чухал гэж үзэж байна” гэв.
Сэтгэгдэл
ИРГЭН [66.181.183.123] 2023-12-24 20:29:25
ЗУУН ХУВЬ МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ЭЗЭМШИХ ЁСТОЙ!! НААД АМАХБАЯСГАЛАН ЧИНЬ ОТ -Н ЖИШГЭЭР ЯРИАД БАЙНА. ЗУУН % МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨӨР ХАЙГУУЛЬ ХИЙГДСЭН ТАЛБАЙ ШҮҮ!! БИТГИЙ МЭДЭН БУДЛИАД БАЙ!! САНААТАЙ БУДЛИУЛЖ БАЙНА. !! . 66%-ИЙГ НЬ ХЯТУУДАД ЗАРАХ НЬ БАЙНА. ОДОО ЭНЭ НӨХӨР ХЯТАДЫН ТӨРИЙН МЭДЛИЙН , МЭДЛИЙНДЭЭ БҮҮР НУУЦ АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨЛ УДИРДДАГ КОМПАНИЙГ ОРУУЛЧСАН БАЙНА ГЭЭД ШҮҮМЛЭГДЭЭД БАЙГАА БИЗДЭЭ.......... ЭНЭ НӨХӨР АЖЛАА ӨГӨӨД ЗАЙЛААЧЭЭ....!!!
zochin [103.212.117.13] 2023-12-22 08:26:53
naad ulgeree hoshnogtoo chih odoo ta nart hezee ch itgehgui
Зочин [202.126.89.102] 2023-12-21 18:01:21
ene hulgaich hulgailsan nuursee ogood zail
Зочин [66.181.187.110] 2023-12-21 11:07:49
Харин ч зөв шийдвэр байна.
irgen [203.23.49.64] 2023-12-21 10:53:29
umhii amaa hamhiad zail dald or
жанжин [59.153.85.151] 2023-12-21 10:43:04
ноогдол ашиг авддаггүй сая ширхэг хувьцаа байгаад ч ямар ч нэмэргүй дээ
ЗОЧИН [202.126.88.115] 2023-12-21 10:41:46
ЭНЭ ХУЛГАЙЧ БАС БИД ХУЛГАЙЛДАГАА ХУЛГАЙСАН ГЭСЭН ШИГ ШААЖ ӨГӨХ ЮМ АА. ӨМХИЙ АМАА ХАМХИАД ЗАЙЛ ХУЛГАЙЧАА
Bat [66.181.176.198] 2023-12-21 21:20:16
Yaag unen