“Эрдэнэс тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүдийн талаарх 7 асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судална
Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх (2023.12.21) өдрөө үргэлжилнэ.
Улсын Их Хурлын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй тус нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүд сэдвийн хүрээнд дараах 7 асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 68 гэрчийг дуудсан байна.
1) Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл
2) Богдхан төмөр зам
3) Бодь Интернэшнл ХХК /Богдхан төмөр замын санхүүжилт/
4) Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл
5) Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв
6) ТТ-ГС болон ТТ-ЗБ холбох төмөр зам
7) Бодь Интернэшнл ХХК /ТТ-ГС төмөр замын санхүүжилт/
Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд АТГ, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдлага, холбогдон албан тушаалтнууд оролцож байгаа юм байна. Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн одоогийн удирдлагууд, хөндлөнгийн ажиглагчид оролцож байна (сонсголын хоёр дахь шатны нийт гэрчүүдийн нэрсийн жагсаалт) хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
НҮҮРСНИЙ АСУУДЛААРХ ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ 2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН НОТЛОХ БАРИМТЫГ ШИНЖЛЭН СУДЛАХ СОНСГОЛД ОРОЛЦОХ ГЭРЧҮҮДИЙН НЭРС
Сэтгэгдэл
Зочин [66.181.178.193] 2023-12-27 13:11:36
Цариг яасан бэ хүүхээн
Зочин [202.126.89.42] 2023-12-22 16:44:37
Цэцийн хуульд өөрчлөлт оруулж нүүрсний төмөр замыг нарийн царигаар барьвал нүүрсний хулгайн үндэсийг илрүүлж чадна. Энхбаяр гишүүнэн
ЗОЧИН [103.212.118.80] 2023-12-21 21:55:16
СОНСГОЛЫГ FM-ээр НИЛЭЭД СОНСЛОО.ЖНЬ: 1км ЗАМ БАРИХ ҮНЭ ГЭЖ ЮУГ ХЭЛДЭГ, ЯАЖ ГАРГАДАГ, ТЭР НЬ ЭНЭ 3 ЗАМД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД ЯАЖ ГАРГАСАН, МАНАЙД ЖИШГЭЭР ХЭД БАЙХАД ХЭД БОЛСОН, "БОГДХАН" ТӨМӨР ЗАМЫН ТЭЗҮ-г ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОХ АХБ-наас ЗАРЛАСАН ТЕНДЕРТ ФРАНЦЫН "Systra France", МОНГОЛЫН "CPCG" ХХК ШАЛГАРААД АЖЛАА ЭХЭЛСЭН БАЙТАЛ ЯМАР ЗАМААР ТТ ТЗ-ын УДААНЖАРГАЛЫН "URBAN DEVELOPMENT CONSULTING GROUP" КОМПАНИ ТЭЗҮ-г ХИЙХЭЭР ШУУД ШИЛЖҮҮЛЖ АВЧ ХИЙСЭН, МӨН АЖЛЫН ЗУРАГ ТӨСЛИЙГ НЬ МӨН ЭНЭ КОМПАНИ ХИЙХЭЭР АВСНЫГ, ШИНЭ ЗАМУУДЫН 1км-ийн ӨРТӨГ ЖИШГЭЭС 3-4 ДАХИН ӨНДӨР ГАРСНЫГ ТОДРУУЛАХ ЁСТОЙ БАЙСАН, ЭНД ТОМ АВИЛГА, ХУЛГАЙ, МӨНГӨ УГААЛТ ХИЙХ ХУЙВАЛДААН ЯВСНЫГ ЯРЬСАНГҮЙ. ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМЫН АЖЛЫН ЗУРАГ ХИЙЖ ЭХЛЭЭГҮЙ ШАХАМ БАЙХАД ЯАГААД ГҮЙЦЭТГЭГЧИД АЛЬ ЭРТ МӨНГӨӨ АВААД АЖЛАА ЭХЭЛСНИЙГ, ЕР НЬ ШИНЭ ЗАМУУДЫН ТӨСЛӨӨС БАТТУЛГА,УДААНЖАРГАЛ,БАЯСГАЛАН,ГАНХУЯГ,ЖАРГАЛСАЙХАН НАРЫН БҮЛЭГЛЭЛ ХЭДЭН ЗУУН ТЭРБУМЫН "ЦАВЧАА" ХИЙСЭН БАЙХ МАГАДЛАЛТАЙГ ЛАВШРУУРЖ ЯРЬСАНГҮЙ.БАЯСГАЛАНГИЙН ЯРЬСНЫ ИХЭИХ ҮНЭНД ҮЛ НИЙЦНЭ