УИХ-ын ээлжит сонгуулийг 2024 оны зургадугаар сарын 26-нд зохион байгуулахаар төлөвлөв

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдөр болсон хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүд УИХ-ын сонгуулийг зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт биш 26-ны Лхагва гарагт явуулбал зохистой гэсэн саналаа илэрхийлээд, гадаад байгаа иргэдийн санал өгөх өдрүүдийг иргэд өөр хот, мужаас ирж саналаа өгөхийг бодолцох, амралтын өдрүүдээр санал өгөх боломжийг олгох нь зүйтэй хэмээсэн. Мөн саналын хуудаст өмнөхөөс олон нэр бичигдэх болохоор иргэд хугацаандаа багтан сонгууль өгч амжихгүй байж мэдэх учир санал авах өдрийг уртасгах боломжтой эсэх, сонгуулийн санал авах машин тэрхүү саналын хуудсыг унших боломжтой эсэх талаар асууж, саналаа илэрхийлсэн.

Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ны дарга П.Дэлгэрнаран гадаадад байгаа иргэдээс санал авах өдрийг зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд буюу Пүрэв гарагт эхлээд Даваа гарагт хуульд заасны дагуу дөрвөн өдөр үргэлжлээд дуусахаар, УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 26-ны өдөр байхаар тооцож санал өгсөн хэмээн хариулсан.

Зургаадугаар сарын 26-ны Лхагва гараг гэж тооцсоны учир нь Баасан гарагт сонгуулийн санал авахаар бүх нийтийн амралтын өдөр болговол сонгуулийн санал өгөх өдрийг аялал зугаалгын өдөр болгох вий гэж болгоомжилсных хэмээн тодотгосон.

Санал авах хуудаст олон нэр бичигдэх тул сонгогчид саналаа өгөхдөө ойлгохгүй байх зэрэг хүндрэл үүсэх магадлалтай. Тийм учраас саналаа хэрхэн өгөх арга, зөвлөмжүүдийг өгөх ажлыг сайн зохион байгуулна гэж СЕХ-ны дарга нэмж хариулаад, санал тоолох техникийн хувьд асуудалгүй, бүгд бэлэн болсон хэмээсэн. Иргэдийн санал өгөх хугацаа бага зэрэг уртасна гэж тооцоод олон сонгогчидтой хэсгүүдийн хороодод хоёр төхөөрөмжийг зэрэг тавьж ажиллуулна гэж тооцож байгаа гэлээ.

Эцэст нь тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.184.142] 2023-12-21 23:38:47

Баян-Өлгий аймгийг дангаар нь яагаад нэг тойрог болгож байгааг огт ойлгохгүй байна, тэгвэл Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ гээд олон ястнууд амьдардаг аймгуудыг бүгдийг нь дангаар нь нэг нэг тойрог болгооч ээ. БӨ-г ялгаварлан авч үзэж байгаа нь Үндсэн хуулийг зөрчөөд байна уу? Яагаад хасгуудад давуу тал олгоод байгаа юм бэ? Бусад ястнуудад мөн адил тэгш давуу тал олгооч ээ. 126-48=78 : 13 = 6 буюу Баян-Өлгий аймгаас 6 хүн УИХ-д гишүүн болох юмуу? одоо 2-3 байгаа биз дээ? Энэ ёстой яавч зөв шийдвэр биш байх аа? ИРГЭДЭЭ ГАРАЛ ҮҮСЛЭЭР НЬ ЯЛГАВАРЛАН ҮЗЭЖ БОЛОХ УУ?

иргэн [139.5.217.191] 2023-12-21 22:31:53

УИХ Баян-өлгий аймгийг дангаар нь нэг бүс болгосон нь Монгол улсын үндсэн хууль зөрчөөд зогсохгүй бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай зөрчилдсөн,Монгол улсын иргэн бүр тэгш эрхтэй гэсэн заалтыг зөрчиж цөөнх нэрийн доор илт давуу эрхийг тэдэнд олгосон,ялгаварласан маш бүдүүлэг буруу шийдвэр гаргалаа.Баяржавлан гишүүн маш өнцгөөс нь харж ярьсаныг бусад гишүүд нь гөлийгөөд дуугүй суугаад хаяагаа манаад дууграхгүй байгаад үнэхээр гайхлаа.Үнэхээр утгагүй шийдвэр гаргалаа,ҮХЦэцэд очвол шууд унахаар л тогтоол боллоо,ард түмэнч маш их дургүйцэж байгаа,зүгээр л санал асуулга явуулаад үнэн зөвөө сонсчих,ард түмний төлөөллийн засаглал УИХ мөн юм бол.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.