ЭТТ компанийн 1072 хувьцааг эзэмшиж байгаад зарсан иргэд 933 төгрөгөөр буцаан авч болно

Aдмин / Улстөр

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй.

Өмнө нь 2020 онд буюу сонгуулийн жил “Эрдэнэс Тавантолгой” ХК нэгж хувьцааг 90 төгрөгөөр тооцож, 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96,480 төгрөг өгч байсан юм.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 81.5 хувийг төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК, 18.44 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэд, үлдэх 0.06 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшдэг байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэд, ирээдүйд төрөх хүүхдүүд болон Монгол Улсын харьяатад орсон иргэдэд хувьцаа эзэмшүүлэх асуудлыг нэг мөр зохицуулахаар тогтоолын төслийг боловсруулжээ.

Төсөлд тусгасан зохицуулалтуудыг харвал

  • “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх
  • Компанийн хувьцааг эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдэд үргэлжлүүлэн, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд шинээр энэ тогтоолд заасан хувь хэмжээнд багтаан тус тус эзэмшүүлнэ.
  • 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд компанийн хувьцааг эзэмшүүлэх
  • Иргэн нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдаж байхаар энэ тогтоолд заасан хувь хэмжээнд багтаан зохион байгуулна.
  • Компанийн хувьцааны 1,072 хувьцааг эзэмшиж байгаад зарим хэсгийг, эсхүл бүхэлд нь худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд хүсэлт гаргасан тохиолдолд нэрлэсэн үнээр /933 төгрөг/ нь буцаан худалдан авч, иргэн бүр хувьцаа эзэмших эрхийг 2028 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл олгоно гэжээ.

Тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж, эцэслэн батлах юм.


Сэтгэгдэл

зочин [96.241.157.135] 2023-12-23 00:10:53

5 жилийн өмнөх бүү хэл 1 жилийн өмнөх 933 төгрөг ч өнөөгийн 933 төгрөг хоёрын ханш их зөрөөтэй. ЭТТ компани хувьцаагаа олон хувь үнэгүйдүүлэх нь ямар учиртай юм бол?. Төрийн өмчийн компани ашигтай ажиллах шинэ манажмент юм байх даа.

иргэн [66.181.185.12] 2023-12-22 09:44:02

энэ нэг 1072 хувьцаа гэж, үнэ нь өсдөг ч үгүй унадаг ч үгүй таг дүлий сонин хувьцаа бнаа

зочин [66.181.184.142] 2023-12-21 23:29:20

Шууд л сургалтын төлбөр зэрэгт асуух ч үгүй суутгаад авчихсан биз дээ?

Байгалаа [66.181.187.178] 2023-12-21 13:12:50

Үр шимийг нь хүртэж чадалгүй үхэж байхаар зохицуулж байгаа юм байна даа.

Мөнхболд [59.153.85.108] 2023-12-22 09:35:26

Авмаар бн аа 1072 хувцайг


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.