Цэнхэр дугаарыг алдаатай хэвлүүлсэн Засгийн газрын Автобаазын албан тушаалтныг торгожээ

Aдмин / Хууль

Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд оролцож байсан цэнхэр дугаартай тээврийн хэрэгслийг шалгажээ. Шалгалтаар Засгийн газрын Автобааз ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтан нь байгууллагынхаа тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарыг цэнхэр дэвсгэртэй дугаараар солиулахдаа “УБҮ” гэх тэмдэглэлийг “УНҮ” гэж алдаатай хэвлүүлж, тухайн дугаараа тээврийн хэрэгсэлд зүүж замын хөдөлгөөнд оролцуулсан нь тогтоогджээ. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 56 дахь хэсгийн 2 дахь заалтыг зөрчсөн үйлдэл юм.

Тиймээс дээрх зөрчлийн холбогдогчийг 500 000 төгрөгөөр торгох, улсын дугаар алдаатай хэвлүүлснийг мэдсээр байж тээврийн хэрэгсэлд зүүж, замын хөдөлгөөнд оролцсон жолоочийг 50 000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг нь 3 сараар хасчээ.


Сэтгэгдэл

jfgjjkf [66.181.165.89] 2023-12-26 12:43:01

ийм хүмүүсийг ажлаас нь халах хэрэгтэй.

Onoch [103.229.176.132] 2023-12-26 12:18:46

Засгийн баазын бүх машин цэнхэр дугаартай байх ёстой. Гэтэл яагаад тал нь цагаан дугаартай хэвээр байгаа билээ?

ЗОЧИН [202.126.88.217] 2023-12-26 09:59:11

7 ЦТФР ЗӨВ ТОГТООГООД ХЭВЛҮҮЛЧИХ ЧАДАМЖГҮЙ \БИЧИГ ҮСЭГ САЙН ТАЙЛАГДААГҮЙ\ ЦҮНХ БАРИГЧ НАРААС САЛААЧ

Зочин [66.181.179.211] 2023-12-25 17:02:43

Хулгайч сэтгэлгээнээс хэзээ салах вэ муу заль мэхэнд толгой нь маш сайн ажиллах юмаа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.