ГССҮТ энэ онд 133 иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн тусламж үзүүлжээ
ГССҮТ-ийн баг хамт олон энэ онд хөдөө орон нутгийн 21 аймгаас биеийн байдал хүнд 133 иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн авчирч, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн байна.
Мөн алслагдсан бүсийн орон нутгийн иргэдэд гэмтэл согогийн яаралтай тусламж үйлчилгээг шуурхай хүргэх, толгой, хүзүү, нуруу болон хавсарсан хүнд гэмтэлтэй үйлчлүүлэгчдэд мэс засал эмчилгээ хийсэн.
Түүнчлэн ГССҮТ-өөс орон нутгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлгүүдтэй хамтран телемедицин хийж, гэмтлийн шалтгаантай буюу биеийн ерөнхий байдал маш хүнд 101 үйлчлүүлэгчид цахим зөвлөн туслах үйлчилгээг үзүүлжээ.
Сэтгэгдэл
Зочин [64.119.31.162] 2023-12-27 07:28:47
Tur zasagaas mungu gargaad teeverleed bgaa yu?,,,, esvel uvchtungiin ar ger teevriin zardaliig ni daagaad bna uu??????
монгол [103.57.92.9] 2023-12-26 21:27:10
та нар ямар зардлаар энэхүү ажиллагаа хийгдсэн болохыг тооцоод, асуугаад нэг үзээрэй дээ онцгой байдлын газар нэг өдөр дампуурах бий дээ