Шатаж буй онгоцноос бүх зорчигчийг аварсан япончуудын амжилтыг мэргэжилтнүүд шагшиж байна

Aдмин / Нүүр

Мягмар гарагийн орой Токио хотын Ханеда буудалд газардсан Japan Airlines компанийн зорчигч тээврийн нисэх онгоц эргийн хамгаалалтын албаны нисэх онгоцтой мөргөлдсөн томоохон осол гарсан юм. Тухайн үед эргийн хамгаалалтын албаны нисэх онгоц өмнөх өдөр нь хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт тусламжийн ачаа хүргэхээр хөөрөх гэж байжээ. Хоёр онгоц ямар шалтгаанаар мөргөлдсөнийг тогтоох шалгалт үргэлжилж байгааг Японы албаныхан мэдээлсэн юм.

Japan Airlines компанийн Airbus A350 нисэх онгоц богино хугацаанд бүрэн шатсан ч зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүн нийлсэн 379 хүнийг амжилттай нүүлгэн шилжүүлсэн байна. Эдгээрээс 17 хүн хөнгөн бэртсэнээс өөр хохирол учраагүйг эх сурвалжууд мэдээлжээ. Харин эргийн хамгаалалтын нисэх онгоцны ахмад хүнд шархдаж, багийн гишүүн бусад таван хүн амиа алдсан байна. Хоккайдо арлын Шинэ Читосе нисэх буудлаас хөөрсөн JAL компанийн нисэх онгоц 18:00 цагаас хэдхэн минутын өмнө Ханеда буудалд газарджээ.

Аюулгүй байдлын стандартын дагуу үйлдвэрлэгчид онгоцны ослын хаалганы 50 хувь нээгдэх боломжтой байхад бүх зорчигчдыг 90 секундийн хугацаанд нүүлгэх боломжтой байхаар зохион бүтээдэг байна.

Гэвч зорчигчдын цочрол сандрал, хүүхэд, өндөр настнуудыг нүүлгэхэд илүү цаг шаардахыг тооцвол бодит байдал дээр нүүлгэх хугацаа үүнээс хэтэрдэг гэнэ. Өчигдрийн тохиолдолд бүх зорчигчдыг таван минут орчим хугацаанд онгоцноос гаргасан тухай гэрчүүд мэдээлжээ. “Гэхдээ ийм бэлтгэл сургуулилалтыг өнөөдрийнх шиг өндөр стресстэй орчинд гүйцэтгэдэггүйг санах хэрэгтэй” гэж Их Британийн Крэнфилдийн Их сургуулийн нислэгийн аюулгүй байдлын эксперт Грэм Брэйтуайт 90 секундийн дүрмийг тайлбарласан байна.

Түүний дүгнэлтээр аврах ажиллагаа амжилттай болоход нисэх онгоцны чанар, Японы мэргэжилтнүүдийн өндөр бэлтгэл гол үүрэг гүйцэтгэсэн гэнэ. Нислэгийн аюулгүй байдлын өөр нэг мэргэжилтэн Денвер хотын Колорадогийн Метрополитан Их сургуулийн профессор Жеффри Прайс өчигдрийн аврах ажиллагааг “гайхамшиг” гэж тодорхойлжээ.

“Энэ нь зөвхөн нисэх багийнхны ер бусын чадвараас гадна онгоцыг галд бүрэн автахаас өмнө бууж амжсан зорчигчидтой холбоотой. Зорчигчид тайван, дэг журамтай байж, эмх замбараагүй байдал үүсгээгүй нь гайхамшигтай байлаа” гэж Прайс дүгнэсэн байна. Тэрбээр цааш нь ярихдаа “Энэ бол онгоцноос зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааны сайн үлгэр жишээ боллоо” гэж магтжээ. 1985 онд Британийн Манчестерын нисэх буудалд газардсан онгоц шатахад 55 хүний амь үрэгдэж байсан юм. Энэ ослоос хойш үйлдвэрлэгчид онгоцны дизайныг гаргахдаа аюулгүй байдлыг онцгой анхаарах болжээ.

Тухайлбал галыг хурдан тархуулахгүй байх, утаа бага гаргах материал ашиглаж, ослын хаалганд хүрэх замыг хялбар, саадгүй болгох зэрэг арга хэмжээнүүдийг авах болсон байна. Ийм сайжруулалтыг нэвтрүүлсэн анхны онгоцнуудын нэг өчигдөр шатсан Airbus A350 ажээ.

Үүнээс гадна JAL компани ажилтнуудаа ослын үед шуурхай, зөв ажиллахад маш сайн бэлддэг нь аврах ажиллагааг амжилттай болоход нөлөөлсөн гэж Брэйтуайт үзэж байна. “Аюулгүй байдлыг сайжруулах хичээл зүтгэл нь тус компанийн соёлд гүн гүнзгий шингэсэн байдаг” гэж тэр ярьжээ.

JAL компанийн нисэх онгоц 1985 онд Токио хотын ойролцоо ууланд осолдоход 520 хүн амиа алдсан нь дэлхийн агаарын тээврийн түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн том осол болсон юм байна. Тэр үеэс хойш тус компани нислэгийн аюулгүй байдалд онцгой анхаарах болсон ажээ. “Энэхүү эмгэнэлт ослын дараа JAL компанийн соёл асар их өөрчлөгдсөн гэж би боддог” гэж Брэйтуайт ярьсан байна.

Эх сурвалж: Business Insider


Сэтгэгдэл

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:47:50

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:47:50

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:47:50

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:47:50

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:45:39

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:45:39

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:45:34

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:45:34

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:45:34

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:45:29

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:45:29

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:07:04

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:07:04

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:07:04

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:07:04

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:05:21

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:05:21

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:05:18

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:05:18

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:05:18

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:05:13

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:05:13

зочин [66.181.186.65] 2024-01-03 23:43:04

90 секунд буюу 1 минут 30 секундын хугацаанд 379 хүнийг аюулаас холдуулж чадсан гэдэг бол гайхамшиг, япончууд угаасаа мундаг даа.

Зочин [103.57.93.149] 2024-01-04 01:59:31

юм уншаад ойлго.5 минут орчимд амжиж гаргасан гээд байхаддаа

Зочин [66.181.182.228] 2024-01-03 21:31:25

Оноодрийн тувшинд ер нь хун торолхтний тугс хувилбар бол япончууд л байна даа. Хуний факторын узуулэлт ондор!

Зочин [66.181.188.181] 2024-01-03 18:20:50

Шатсан нь сайн болжээ гээд магтах гээд байна даа.

Зочин [202.131.225.197] 2024-01-03 18:48:11

эсэргүү вэ

Зочин [202.9.40.113] 2024-01-03 10:46:19

Тиймээ хамгийн чухал нь амь нас .тэр ачаа тээш юу юм бэ .үүнийг сайн ойлгох хэрэгтэй баймаар юм даа .дэг журамтай биеэ аваад гарах

Зочин [103.57.93.121] 2024-01-03 10:18:49

япончууд мундаг байна шууд гарцгаасан бололтой. оросод онгоц шатахад урд талын хүмүүс нь ачаагаа авах гэж бөглөж зогсоод арын хүмүүс бүгд шатаж үхсэн байдаг. манай монголчууд бас анхаарахгүй бол аминаасаа илүү эд хогшилдоо хайртай хүмүүс чимодантай хувцсаа авч буух гээд арын хүмүүсээ алж мэднэ. шууд л гүйгээд гардаг газар шүү

Зочин [66.181.178.33] 2024-01-04 02:03:01

Тийм шүү. Амь нь л чухал.

Зочин [202.21.105.51] 2024-01-03 10:39:02

хүн бүр зөвхөн биеэ аваад гарсан нь амьд үлдэх боломж болж дэ . Ачаа тээшээ авах гэж дайраагүй мөн сандарч чихэлдэж шахалдаагүйн амжилт болжээ


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.