Г.Ялалт: Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд 100 мянган төгрөгөөр торгоно

Aдмин / Хууль

Нийслэлийн цэргийн штабаас цэргийн бүртгэлийн талаар мэдээлэл өгөв. Цэргийн бүртгэл энэ сарын 4-19-нд цаасан хорооны байранд бүртгүүлэх болон И-Монголиа системээр явагдана.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт "Монгол Улсын зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбар уг бүртгэлээр цэргийн бэлтгэл үүрэгтний тоог гаргадаг. Энэ нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарыг тодорхойлдог цогц арга хэмжээ юм. Бүртгэлийг цаасан болон цахим хэлбэрээр явуулна.

Хэрэв цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 мянган мөнгөн төгрөгөөр торгоно. Гэхдээ иргэдийг бүх зүйлд торгоно, хариуцлага тооцно гэсэн өнцгөөс битгий хараасай гэж хүсэж байна. Иргэд хаана байхаас үл шалтгаалан цэргийн бүртгэлдээ хамрагдах боломжтой.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд
  • 18-60 насны Монгол Улсын иргэн эрэгтэй цэргийн бэлтгэл үүрэгтнүүд хамрагдана.

Иргэд ажлын өдрүүдэд 08:00-18:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 09:00-16.00 хүртэл өөрийн хороон дээр очиж бүртгүүлнэ.

Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэхээ авчирна. Үүнээс гадна И- Монголиа системээр бүртгүүлж болно.

"И-Монгол академи" УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын Төслийн менежер Б.Батзул “И-Монголиа систем нь гурван сувгаар хүсэлтийг хүлээж авна. Үүнд вебээр, гар утасны апплекэйшн болон төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн оператор ажилтнаар дамжуулан хүсэлтийг хүлээж аван шийдвэрлэж байна.

Иргэд хүсэлтээ илгээсний дараа илгээсэн төлөвт шилжинэ. Үүний дараа тухайн харьяа байгууллагын цэргийн штабын алба хаагчид хүсэлт очиж зөвшөөрөл олговол зөвшөөрөв гэх төлөвт шилжинэ.

Гэхдээ зарим иргэд мэдээллээ дутуу бөглөх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ буруу хавсаргаж мэдээллээ илгээдэг. Тэр үед засварт буцаасан төлөвт шилжинэ. Тэр үед мэдээллээ засварлаад илгээж болно" гэв.


Сэтгэгдэл

Zochin [178.165.185.78] 2024-01-04 14:41:40

Ta nar daind beldeed baigaamuu? China bol barahguisdee. Orosiig buur ch barahguu. Ene olon Aawiin huuhdiig naad tsereg Armi gesen sjorondoo hiigeed amidraliih n hairan 1 jiliig awaad , tegeed bas amid buzah batalgaagui. Suuliin Hunuusun hairan Huuhdiin ami ta nart zugeer baidag zuiluu??? Ta nar henii uuduus baildah geed baigaan? Chadahgui baij!!!!

Зочин [202.126.88.173] 2024-01-04 14:30:35

Сүртэй сүртэй мэдэгдэл хийдэг мөртлөө ажил нь даржин. Цэрэгт яваад амьд ирэх баталгаа байхгүй. Цэргийн хэлтсийнхэн их буруутай... Штаб офицер.. Ном зохиолд бол "ар талын мануухай" гэгддэг


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.