Т.Сүхболд: Хуурамч мэдээлэл түгээсэн гэж үзвэл интернэт орчинд мэдээлэл түгээх эрхийг нь хаах боломжтой

Aдмин / Хууль

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн асуултад ЦЕГ-ын дарга Т.Сүхболд хариуллаа.

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд:

-Монгол Улс ази тивдээ сошиал медиа, фэйсбүүк хэрэглэгчдээр дээгүүр явж байна. Цагдаагийн байгууллагын хэмжээнд тролл, хуурамч хаягийг илрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Томилогдсноосоо хойш кибер гэмт хэрэгтэй тэмцэх 40 хүний бүрэлдэхүүнтэй хэлтсийг 80 хүний бүрэлдэхүүнтэй болгосон. Мөн техник хэрэгсэл, алба хаачдын мэргэжил, чадварыг дээшлүүлэх чиглэлээр нилээд ажил хийсэн. Энэ чиглэлээр төгссөн залуучуудыг ажлуулж байна. Бидэнд техникийн боломж дутуу байгаа. Техник байнга шинэчлэгддэг. Хурамч хаяг үүсгэж, хүний нэр хүндэд халдаж байгааг 2023 оны жилийн эцэст 50.3 хувьтай илрүүлсэн. Эрх зүйн хувьд бид боломж байна гэж харж байна. Харилцаа холбооны зохицуулах газраас хуурамч мэдээлэл түгээсэн гэж үзвэл интернэт орчинд мэдээлэл түгээх эрхийг нь хаах бүрэн боломжтой. Хиймэл оюун ухааны хувьд 2023 оны гуравдугаар сараас гарч эхэлсэн. Гадаад хэл дээр хүнийг яриулдаг байсан бол монгол хэл дээр ярьдаг болж байна. Хиймэл оюун ухаанаар хийж байгаа үйлдлийг шинжээчийн дүгнэлтээр хуурамч гэдгийг гаргах боломжтой.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.