Бусдын гар утас бүлэглэн дээрэмдсэн этгээдүүдийг шуурхай илрүүллээ
Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст энэ оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн үед “Утсаараа яриулаач гээд миний утсыг аваад зугтчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал, тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн 31 настай, эрэгтэй Х-ийн "Samsung А14" загварын гар утсыг 40 настай, эрэгтэй О, 41 настай А нар бүлэглэн дээрэмдсэн үйлдлийг шуурхай эрэн сурвалжлан олж тогтоон, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд Та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн гар утас, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг, энэ төрлийн гэмт хэргийн санаа бодол өөртөө агуулж буй иргэн та хуулийн дээрх зохицуулалтаар хорих ял бүхий шийтгэлтэй болохыг анхаарч гэмт үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.147] 2024-01-05 01:14:49
Цагдаа нар гурав дөрвөн гар утас хэрэглэдэг
Зочин [124.158.64.78] 2024-01-04 19:30:28
Цагдаагийн нөхөд илэрүшлье гэснээ илрүүлээд илрүүлэхгүй гэснээ ердөө хийдэггүй. Манай ач 2017 онд чингэлтэй дүүргийн 5-р хороонд 17-18 насны 3 этгээдэд iphone-7 загварын гар утсаа дээрэмдүүлсэн. Тэгээд тухайн этгээдүүд камерт бичигдсэн байсан чингэлтэйн цагдаа олж өнөөгүй. 2019 онд мөн iphone-9 загварын гар утсаа өргөөгийн автобусны буудалд хулгайчид суйлуулсан. Тухайн хулгайчууд 88-тай нар утсаар ярьсан түүнийг нь баянголын цагдаад өгсөн. Мөн олж өгөөгөөгүй. Тэгэхээр цагдаад найдалтгүй. Маш муу ажилладаг. Хувцасны голнууд юм билээ.
Зочин [103.212.116.61] 2024-01-04 22:11:58
iphone 9 gej bdagguishu hha