Торгууль төлүүлнэ & төлөхгүй
“Эгнээ буруу эзэлсэн гээд 20 мянгаар торгуульчихлаа” хэмээн Сэлэнгээ найздаа хэлэв. Харин түүний найз Болор “За яахав дээ. Сонгуулийн үеэр торгуулийг нь тэглэчихдэг биз дээ” гэх нь тэр. Энэ бол монголчуудын нийтлэг төрх. Гэхдээ шинэ он гарсан эхний өдрөөс эхлэн жолоочийг хариуцлагатай болгох ажлыг эрчимжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчноор зохицуулалт хийж байгаа талаар салбарын яамнаас оны өмнө мэдээлэл хийж байв.
Нийслэл түгжрэлд “дарлуулж” байх энэ үеийн гол буруутан нь автомашин гэх. Тиймээс үүнийг зохицуулахын тулд нэн тэргүүнд Замын хөдөлгөөний дүрэм зөрчин торгуулсан жолооч хуульд заасан хугацаанд торгуулиа төлдөг байх шаардлага тавьж буй нь зүйн хэрэг. Харин биелэлт хангалтгүй байгаа нь төлөгдөөгүй торгуулийн мөнгөн дүн дөрвөн тэрбум төгрөгт хүрсэн гэх статистик мэдээллээр илэрхийлэгдэнэ. Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 728 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 436 мянга нь торгуультай байгаа талаар албаны эх сурвалж хэлсэн юм.
15 хоногийн хугацаанд торгуулиа төлөхгүй бол 50 хувиар нэмэгдүүлнэ. Харин хуулийн хугацаандаа төлвөл 50 хувиар бууруулна. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасах эсвэл 400 нэгжээр торгох арга хэмжээ авах аж. Эсхүл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулахаар болжээ. Гэхдээ хоёр дахь удаагаа согтуугаар машин жолоодвол Эрүүгийн хуулиар шийтгэх юм байна.
Төлөхгүй бол нэмж торгох нь төдийлөн оновчтой шийдэл биш гэх хүмүүс ч байв. Чингэлтэй дүүргийн иргэн Б.Зоригтбаатар “Иргэддээ л хатуурхах юм. Томчууд нь торгууль төлөх нь бүү хэл, зээлээ ч төлөхгүй. Тэгсэн атлаа ард түмнээ хүчээр төлүүлж байгаатай санал нийлэхгүй байна. Үнэн хэрэгтээ ард иргэд амьдралынхаа төлөө “мөлхөж” байна. Ийм шударга бус байж болохгүй” гэсэн юм. Тэрбээр цахим гэрчилгээ авахын тулд торгуулиа төлөх гээд дараалалд зогсож байв. Хэдий хэмжээний торгуультай гэдгээ мэдэхгүй байхын зэрэгцээ торгуулиа төлөөрэй гээд шуудан ирж байгаагүй хэмээн бидэнд хэлсэн юм.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль төлөх шаардах хуудас гэрийн хаягаар ирдэг. Гэхдээ энэ нь төдийлөн түгээмэл байдаггүй гэдгийг “Зууны мэдээ” сонины сэтгүүлчийн асуултад хариулсан хүмүүсийн тайлбараас анзаарагдав. Тэд шуудангаар торгууль төлөх хуудас ирж байгаагүй хэмээн хариулж байлаа. Чингэлтэй дүүргийн иргэн Э.Пэрэнлээжав “Миний торгууль 300-400 мянга орчим байгаа байх. Гэтэл үүнийг 50 хувиар нэмэгдүүлнэ гэвэл төлж чадахгүй шүү дээ.
Хүмүүсийн амьдрал ямар байгааг хөрсөндөө бууж харах хэрэгтэй. Харин торгуулийнх нь мэдээллийг мэдээллийн хэрэгслээр ярьдаг шигээ шуудангаар, гэрийн хаягаар нь хүргүүлдэг болвол хуулийн хугацаандаа төлөх л байх” гэж байлаа. Цагдаа зогсоогоод торгосныг нь мэддэг юмаа гэхэд, гэрлэн дохио зөрчөөд торгуулснаа хүн төдийлөн анзаарахгүй байх магадлалтай хэмээн Эрдэнэт хотын иргэн Эрдэнэхуяг хэлэв.
Хэдийгээр замын түгжрэлийг бууруулахын тулд торгуультай, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн ч түгжрэлийг бууруулахад төдийлөн нөлөөлөхгүй хэмээн Э.Пэрэнлээжав ярьж байсан юм. Тэрбээр “Түгжрэл улам ихэснэ. Учир нь би ачааны болон суудлын машинтай. Тиймээс замын хөдөлгөөн буурахгүй гэж хэлмээр байна” гэв. Энэ мэтчилэн торгууль ногдуулж, дугаарын хязгаарлалт хийсэн ч түгжрэлийг бууруулахгүй гэдгийг жолооч нар хэлж байна.
Түгжрэлийг бууруулах нэг гарц хэдий ч жолоочийн хариуцлага, замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх соёлд суралцаж, дадах нь хаа хаанаа л чухал. Миний эрх чөлөө бусдынхаар хязгаарлагдаж байдаг гэдгийг санах хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Zochin [66.181.186.19] 2024-01-06 20:25:37
Замын хөдөлгөөнд оролцож байгаад алдаа дутагдал гаргаад торгуулсан нь ховор. Ихэнх нь гэрийнхээ гадаа тавиад хоносны өглөө нь торгочихсон байдаг. Байр барихдаа зогсоол бүрэн төлөвлөөгүйгээс гэрийнхээ ойролцоо зам дагуу тавиад хоноход торгуульсан нь их байна даа. Аливаа юм 2 талтай байдаг юм шдээ уг нь
В [202.179.21.208] 2024-01-05 18:45:38
Жижиг зорчилииг нэг удаа сануулаад явуулдаг Хууль байвч ухамсар боловсрол муу дурэмээ мэддэгуй цагдаа шууд торгон гээ л чичэрээд байдаг Цагдаа нараа соелтой ухаалаг зов харьцаатай болгох (ЯАРАЛТАЙ) !
В [202.179.21.208] 2024-01-05 18:39:07
Жилд: 4--5000 орчим хун АВТЫН ОСОЛООР - бурхан болж б/ а ЭНЭ ТОО- бол бага тоо биш. АРХИ АВТО ОСОЛ- -- багасвал Монголын хун маш хурдацтай осч - 5- сая ойрхон б/ а
В [202.179.21.208] 2024-01-05 18:33:54
Маш их ухаалаг хууль баталсанд талаохаж б/ а 14000000сая тогорогоор торгох нь маш их зов б/ а Харин нэмээд Машиныг нь улсын оролого болгох естой байлаа ! Белорус улс иим хуультай. Тэнд бараг зорчил нуднии гэм. Авто хосогииг хун алах багаж болгож ашиглаж б/ а Хунии амыг бараг санаатай хоноож байгаа хунд хууль хатуу байж ОСОЛ - багасан. Ер нь ходоод э/ засагтай нь ярьж байж ДЭГ ЖУРАМ - сайжирч Монголын хун ам осч уй гашуу багассан шуу. Монгол хунии насыг богиносгож байгаа -2- зуйл байна Осол авари Архи
зочин [103.57.92.134] 2024-01-05 16:17:17
Торгохдоо анхаарах сануулах бололцоотой зүйл их байна. Зөвхөн торгохын төлөө зарим цагдаа ажиллаж байна. Дор нь засуулаад явах бололцоотой газар байдаг . Зөв буруу хүрдээ нэг мөр болгох хүсэлгүй байсанаас гүйцэж түрүүлэхэд хөдөө хотгүй осол гарч хүний амь эрсдэж байна даа Яагаад хүсэхгүй байна
Г.Дамдинсүрэн [66.181.161.135] 2024-01-05 15:02:22
Төлөхгүй
Зочин [203.98.76.249] 2024-01-05 14:40:07
идээчин угаачин хулгайч дарга нарыг цаазалбал түгжрэл 50% буурна. хулгайч дарга нарын авгай хүүхэд хамсаатангууд дагаад ядуурч хөрөнгөө хураалгаад машинаа хураалгаад машины тоо 50% буурна. өөр олон дарга нарыг хөл хорьбол нэмээд 80% буурна
Зочин [66.181.161.38] 2024-01-05 13:52:00
Тэр олон улсаа тонож ард түмнээ ядуу амьдруулдаг хүмүүсээсээ эхэлдээ, чаддаг бол. Тэгсний дараа 1 р эгнээгээр явсан гэж торгуулснаа төлнө дөө
Зочин [66.181.161.227] 2024-01-05 12:32:57
Өөрсдийнхөө хариуцлагагүй байдлаас болж торгууль тавиулчихаад хэнд ялархаад байгаа дуракууд вэ! Торгуулиа л төлцгөө л дөө заваан амьтад минь!!!
Зочин [202.9.40.2] 2024-01-07 23:56:03
Өөрөө тэгвэл далдуур гусч идсэнээ эхлээд төл. Ядарсан арддууддаа яасан их хатуурхдаг төр вэ. Ардууд нийлээд жашсвад та нар юу юм.
цэвэр монгол зан [66.181.164.39] 2024-01-05 11:34:25
чангарах тусам сахилга баттай л болно доо уг нь .одоо ч торгуулийн хэмжээ,жолооч нарын хариуцлага,дэг журам шууд хамааралтай болоод ирэхээр замын хөдөлгөөний зөв хэв хэмнэл засраад ирэх байх.дүрэмгүй жолооч нарыг цагдаа биш УХААЛАГ КАМЕР-ийн хяналтаар л хянаж,зохицуулж болно .
zochin [202.55.188.119] 2024-01-05 10:33:58
nvvrschidees mongoor torguulia teglvvlii