Иргэний нисэхийн хамгаалалттай бүсэд хууль бусаар нэвтэрвэл хүнийг 100-150 нэгжээр торгоно

Aдмин / Нүүр

Иргэний нисэхийн дүрэмд заасан баримт бичгийн бүрдэлгүй, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр нисэхийн үйл ажиллагаа эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Хуулиар эрх олгогдсон этгээд нисэхийн аюулгүй байдлын үзлэг шалгалтыг зохих журмын дагуу хийгээгүй бол үзлэг шалгалт хийх эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Нислэгийг хэвээр үргэлжлүүлэх боломжгүй онцгой тохиолдлын талаар хүндэтгэх шалтгаангүйгээр мэдээлээгүй бол агаарын хөлгийн даргыг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Иргэний нисэхийн хамгаалалттай бүсэд хууль бусаар нэвтэрсэн бол хүнийг нэг зуун нэгжээс нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Агаарын зайг нисэхэд ашиглах журам зөрчсөн бол агаарын хөлгийн даргыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Агаарын зайн зөрчил үйлдсэн агаарын хөлгийн даргыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бусад хуулийн өөрчлөлтүүдийг унших бол энд дарна уу.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.162] 2024-01-05 22:35:37

малыг?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.