Хууль тогтоомжуудыг үндэсний эрх ашигт нийцүүлэх

Aдмин / Хууль

Төрийн уламжлалт бодлогоо шинэ үеийн зорилтот тусгах, уламжлалт үнэт зүйлсээ хадгалах шаардлага улам бүр нэмэгдсээр. Төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдийгөө хуульд нийцүүлэх бус хуулийг эрх мэдэл, авлигалын тогтолцоонд тохируулан засварлах туулийн ёс суртахуунгүй үйлдлүүд нэгэнт ил. Увайгүй, ард түмний аж амьдралыг хайхардаггүй төрийн түшээдийн хууль завхруулалт улам ужгирч байна. Үндэсний аюулгүй байдалд ч харшлах хэмжээний аюултай хорон хуулийн төслүүд төрийн босгоор давж тэр ч байтугай УИХ-аар хэлэлцэгдэн батлагдах нь Монгол улсын тусгаар тогтнол, оршин тогтнох дархлааг сулруулах үндэс суурь болно.

Газрыг гадаадынханд босго шалгуургүй 100 жилээр өгнө гэдэг Монгол Улсад цэрэг дайнгүйгээр эзлэн түрэмгийлэх ажиллагаа явагдаж эхэлсний нотолгоо гэлтэй. Иймд бүх хууль тогтоомжид мониторинг хийх зайлшгүй шаардлага үүсэж цаашид батлагдах төслүүдийг ч дахин шалгаж аюулгүй байдлын эсрэг үг өгүүлбэр заалтуудад анхаарч ажиллах ёстой болов уу.


Сэтгэгдэл

Зочин [122.192.15.181] 2024-01-11 10:52:39

Зөв санаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.