Согтоогүй хүнийг эрүүлжүүлсэн цагдааг шүүхэд өгчээ

Aдмин / Хууль

Эрүүгийн хэргийн мөрдөгч А, түүний мөрдөж байсан хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан Т нар хэрэгт хүсэлт гаргах асуудлаар санал зөржээ. Улмаар цагдаагийн хэлтсийн байранд маргалдах үед мөрдөгч А өмгөөлөгч Т-г “архи үнэртүүлж маргасан” гэх шалтгаанаар бусдад тушаал өгч албадан эрүүлжүүлсэн байна.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А-г эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

Гэхдээ 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу А-д холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Цаашлаад Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгажээ.

Гэвч хэргийг хариуцаж байсан прокурор Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд хандан эсэргүүцэл бичсэнээр шүүхийн шийдвэр өөрчлөгдсөн байна. Тодруулбал, А-г цагаатгасан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгов.

Прокурор эсэргүүцэлдээ “Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, биеэ авч яваа байдал нь хэвийн байсан талаар хангалттай нотлогдсон. Гэтэл түүнийг эрүүлжүүлэх, саатуулах төвд хүргэж, тэндээс гарах хүртэл хугацаанд хүний эрх чөлөөнд халдсан болох нь бүрэн тогтоогдсон.

Мөрдөгч түүнийг согтуурсан, мансуурсан эсэхийг тогтоогоогүй байж заавал эрүүлжүүлнэ шүү гэж бусад алба хаагчдад заавар чиглэл өгсөн болох нь бичлэгт үлдсэн. Дараа нь согтуурлын зэрэг тогтоох багажаар шалгахад 00.0 хувь байсан зэрэг нь хохирогчийг эрүүлжүүлэх, саатуулах эрх чөлөөг хязгаарлах үндэслэлгүй. Мөн бичлэгт хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болохоо удаа дараа тайлбарлаж байх бөгөөд түүний биеэ авч яваа байдал, үйл хөдлөл зэрэг нь согтуурч, мансуураагүй байсан гэдгийг гэрчүүд мэдүүлсэн.

Мөрдөгч А нь мөрдөн шалгах, хэрэг бүртгэх, зөрчил шалган шийдвэрлэх, гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх бүхий этгээд болох нь Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар тогтоогдох бөгөөд түүнийг заавал эрүүлжүүл хэмээн тушаал заавар өгч, дараа нь гаргаад явуул гэж утсаар хэлж байгаа зэргээс гэм буруугийн шууд санаатай, албан тушаалын давуу байдлаа ашиглаж үйлдсэн болох нь тогтоогдож байна” гэжээ.

Прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд дурдсанаар мөрдөгч А нь өмгөөлөгч Т-г “бусдын эрх ашгийг хамгаалж цагдаагийн албан хаагчид шаардлага тавьсны төлөө ... зөрчил үйлдсэн хэмээн дүгнэж, эрх чөлөөнд нь халдаж, эрүүлжүүлэх байранд хүргэх, (хожим) гаргах бүхий л үйл ажиллагааг удирдан явуулсан” гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэж Дээд шүүх үзжээ. Улмаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгожээ.


Сэтгэгдэл

Мөнжаргал [66.181.189.111] 2024-01-12 19:16:53

Новшийн амьтан

Зочин [103.57.94.31] 2024-01-12 00:55:19

ХҮНИЙ МУУ ЦАГДАА

11 [103.212.118.127] 2024-01-12 00:10:15

Taalagdahgu bga hunee shuud eruuljulehed hiichdin bnle, karaoked suuj bhd hanand togtooson zuragt ni uuruu salaad unacan chin ezen ni 500k uguhgu bol tsagda duudna gher ni tg2 gsn chin tsagdaa ni hucheer ervvljvvlehed avaad hiicen, tuhain uyde 1shil l pivo uutsan sogtoltiin zreg ni hurehgu bn gsn naadhaa zaaval av gd oroinii 8tsagt juulehed ervvl orj blaa, ter gzrin esen tsagda 2r yu yrisniig tenger medne

Зочин [202.9.40.161] 2024-01-11 23:14:49

За согтоогүй байж харагдаач новш

Зочин [202.55.188.99] 2024-01-11 23:01:21

Одоо монголд шүүгч прокурор мөрдөгчид байнга хууль зөрчдөг тэд нарыг шийгэхгуй ба албан тушаалаа ашиглаж бусдыг хэлмэгдуулж яллах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож ба шудрага нийгэмтэй шудрага ёс тогтоохыг хуссэн нийгэмд хууль зөрчсөн хуульч нарыг шоронд хорих ялаар шийтгэж хуулийн хариуцлаг хулээлгэж бэ л нийгэмд шудрага ёс төрд итгэх ард тумний итгэл дээшилэх бно

Erdenebayar [43.242.243.8] 2024-01-11 19:31:05

Bi ch gesen gants ch amsaagui baij eruuljuuleh orson sh dee. Olon niitiin gazar uimeen samuun uusgesen geed tegsen l dee. Gehdee odoo ch hoon heleltseh hugatsaa ni uje dawno blyat boloo biz

Ахмад [202.179.21.231] 2024-01-11 19:25:22

Өмгөөлөгчийг хэлмэгдүүлж байгаа юм чинь зүгээр иргэнийг бол алах юм байна

Сду [139.5.216.252] 2024-01-11 17:56:53

Монголын цагдаа мөнгөтэй хүний бөгс долоож боов хөхдөг болсон ш дээ..

Х [103.140.10.218] 2024-01-12 09:06:42

Яг өчөв.

Зочин [59.153.86.29] 2024-01-11 23:46:06

Goe

Зочин ямар балиар хог вэ [66.181.189.166] 2024-01-11 17:40:52

Ямарыалар рог тарийн албыг хшигласан байна

xXx [103.57.92.235] 2024-01-11 16:33:25

Gatsdaa nar ch dee mungutnii umnu toiggui, munguguitnii khaan met l aashildagdaa. Turiin huwtsasnii golnuud huuli yosoo deelelj ajillawal irged bidnii gants hamgaalagch bambai ym shuu dee

Зочин [202.179.25.203] 2024-01-11 16:17:26

ЭНЭ ТОХИОЛДОЛД НИЙСЛЭЛИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧ ХАРИУЦЛАГА ҮҮРЭХГҮЙ ЮҮ...

ЗОЧИН [59.153.113.217] 2024-01-11 14:44:48

АЛБАНААС ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ!

Zochin [202.126.89.187] 2024-01-11 12:37:38

Shuud hal iim tsagdaa olon huniig helmegduuleh bolno yasan ongiroo novsh be

Бар [202.126.88.115] 2024-01-11 12:20:59

Яасан их өшөө хорсол вэ иимрхүү цагдаа бол олон хүнг хэлмгдүүлж мэднэ шууд ажиллаас н хал

Зочин [59.153.112.169] 2024-01-11 12:08:40

Новшийн цагдаа байжээ

irgen [59.153.112.59] 2024-01-11 11:42:02

Tsagaagiinhan ooriinhoo duraar zugeer yvj bga hund durgui n hureheeree eruuljuulehed horiod bhaar avilga, tanil tal gd niigmiin buh asuudluudruu orj bga ym, Huuliasaa davsan erh medlee ashiglaj bgaa ymnuudiig ajillah erhiig n haah heregtei

Зочин [202.126.88.123] 2024-01-11 11:41:08

Тэр прокурор газар нутаг шороог 100 жилээр гадаадын хүнд өгөх болсон хуульд эсэргүүцэл бичээч

Зочин [202.126.89.245] 2024-01-11 22:15:47

прокурор хяналт тавьж бга эрүүгийн хэрэгт шүүхийн тогтоол өөрийн яллах дүгнэлтэй зөрсөн гэж үзвэл дараагийн шатны шүүхэд эсэргүүцэл бичэх эрхтэй болохоос ха хамаагүй хуульд эсэргүүцэл бичэх эрх бхгүй

De [66.181.161.11] 2024-01-11 11:39:36

Bolij muu deerlhuu tsagdaa bzd zamiin tsagdaa hoshuuch ganbaatariig bas sain shalgamaar bgaan dandaa humuusees iluu mungu avna

Зочин [202.126.89.245] 2024-01-11 22:17:22

нотлох баримт байвал болно

Зочин [202.126.89.115] 2024-01-11 11:34:32

Zuv

өы сы [66.181.165.93] 2024-01-11 11:14:13

зөв


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.