Сонгуулийн Ерөнхий Хороо, Хүний Эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллана
Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, сонгууль зохион байгуулалтын асуудлаар хамтран ажиллах төрийн байгууллагуудын удирдлагуудтай ажил хэргийн уулзалтуудыг хийж байна.
Энэ удаагийн уулзалтаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид болон албаны бусад төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг бүрэн хангах талаар ярилцаж, цаашид аль чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтаар, өнгөрсөн 2020, 2021 онд зохион байгуулагдсан ээлжит сонгуулийн үеэр иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах асуудлаар хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ярилцаад цаашид хоёр байгууллагын төлөөллийг оролцуулан энэ чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж хамтран ажиллахаар тогтов.
Сэтгэгдэл
зочин [192.82.65.120] 2024-01-11 13:50:03
УИХ-гишүүдийн ДАРХАН ЭРХ гээч зүйл заалтыг хуулиаса авч хаяа.
Зочин [203.98.76.249] 2024-01-11 12:59:30
далд ор