Энэтхэгт шатахууны хомсдолын улмаас хүргэлтийн үйлчилгээнд морь ашиглаж байна

Aдмин / Гадаад мэдээ

Энэтхэгийн Хайдарабад хотод шатахууны хомсдолоос болж түгээх станцуудад урт дараалал үүсэж, авто зам түгжирсэн тул хоол хүргэлтийн Zomato компани морийг үйлчилгээндээ ашиглаж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл, шатахуун авахын тулд урт дараалалд үнэт цагаа алдахын оронд хоол хүргэлтийн жолооч нар морийг ашиглаж буй нь энэ аж. Өнгөрсөн мягмар гарагт автомашины жолооч нарын ажил хаялтаас болж шатахууны хомсдол үүссэний улмаас зам дээр урт дараалал бий болж, түгжрэл үүсгэжээ.

Ачааны машины жолооч нар осол гаргавал тэдэнд их хэмжээний торгууль ногдуулах, 10 жилийн хорих ял оногдуулах хуулийн төслийг эсэргүүцэж байгаа юм. Засгийн газар батлахаасаа өмнө жолооч нартай зөвлөлдөх болно гэж мэдэгдсэний дараа тэд ажил хаялтаа зогсоосон байна.

Хоол хүргэлтийн агентийн ажилтнууд Энэтхэгийн бөглөрсөн гудамжаар гүйж, цаг хугацаанд нь хүргэх гэж яаран сандарч буйг энд хаана ч харж болохоор байгаа аж. Мориор хүргэлтээ хийж буй жолооч CNN-д өгсөн ярилцлагадаа "Миний мотоциклын шатахуун дууссан тул авахаар дугаарлатал гурван цаг дэмий зогслоо. Тиймээс бид морийг уналгадаа ашиглахаар болсон” гэжээ.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.