Б.Батцэцэг: Өмнө нь Элчин сайдаар санал болгосон Б.Энхбатад БНСУ-ын талаас хариу өгөөгүй

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим улсад суух Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Дараах хүмүүсийг Элчин сайдаар томилохоор хэлэлцэж байгаа юм. Бүгд найрамдах Солонгос улсад суух Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг, Бүгд найрамдах Польш улсад суух Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг, Шведийн хаант улсад суух Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг, НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаяр нарыг тус тус шинээр томилох саналыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -БНСУ-д суух Элчин сайдаар жилийн өмнө Энхбат гэдэг хүнийг томилж байсан. Өнөөдөр өөр хүн орж ирж байна. Илүү туршлагатай хүн орж ирлээ гэж ойлголоо. Гэхдээ ойр ойрхон өөрчлөгдөөд байгаагийн шалтгааныг юу гэж тайлбарлах вэ?

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: -Элчин сайд нартай байгуулсан гэрээний хэрэгжилт үр дүнд судалгаа хийж ажиллаж байна. Эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болгож, тодорхой үр дүнгүүд гарч байна. Өнгөрсөн хоёр жил нэлээд олон өндөр дээд хэмжээний айлчлал зохион байгуулсан. Айлчлал гэдэг аливаа улс орны харилцааны нэг оргил нь байдаг. БНСУ-д Элчин сайдаар томилсон Энхбат гэдэг хүний хувьд БНСУ-ын талаас хариу ирүүлээгүй. Б.Энхбат нэр дэвшигч маань хувийн шалтгаанаар татгалзсан байгаа. Тиймээс өөр хүн оруулсан. Тус улсад зорчиж байгаа иргэдийн визний асуудал дээр анхаарах зүйлүүд бий. Солонгос улсад манай улсын иргэдээс гадна өөр олон орны иргэд хууль бусаар амьдарч байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ тоо 450 мянгад хүргэж гэж сонссон. Хууль зүйн яамных нь шийдвэрээр эдгээр иргэдийн тоог 50 хувь хүртэл бууруулах зорилготой компанит ажил зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд 2023 онд шалгалтыг эрчимжүүлэх ялангуяа хилээр нэвтрэхэд нь нэлээд хатуу шалгаж байна. Тэгэхээр энэ асуудал ганцхан Монгол иргэдэд тулгараад байгаа юм биш. Маш олон орны иргэдэд энэ хяналт шалгалт хамаарч байна. Бидний зүгээс Солонгосын талтай энэ талаар байнга ярилцах, ойлголцохоор ажиллаж байна.

БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч С.Сүхболд:- Тус улстай хийж байгаа худалдааны нийт эргэлт 560 сая.ам доллар байна. Энэ бол нэлээд өндөр үзүүлэлт. Би Элчин сайдаар томилогдоод хөрөнгө оруулалт, татах худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана. Мөн тус улстай 2016 оноос хойш Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар яригдаж байгаа. 14 бүлэг асуудлаар хэлэлцээ хийж байна. Үүний нэг бүлэг асуудлыг миний бие ахалж байна. Тийм учраас дээрх Чөлөөт худалдааны хэлэлцээрийг эцэслэн байгуулахад анхаарч ажиллана. Ингэснээр хоёр улс хоорондын худалдааны нөхцлүүд хөнгөлөгдөх бүрэн боломжтой болно. Энэ хэлэлцээрийг батлах ажлын хэсгийнхэн судалгаа явуулж, хоёр улс дөрвөн салбарт хамтран ажиллах боломжтой гэж дүгнэсэн. Үүнд үйлдвэрлэл, эрчим хүч, мэдээлэл харилцаа холбоо технологийн салбар, аялал жуулчлалын салбар багтаж байна. Үүнээс үйлдвэрлэлийн салбарт уул уурхайн чиглэлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамтран ажиллавал илүү ашигтай, үр дүнтэй байх болов уу гэж харж байна.


Сэтгэгдэл

зочин [203.91.116.130] 2024-06-14 16:23:45

Шинэ элчин сайд нарт амжилт хүсье. Солонгосын элчин сайд жаахан зангарагтай, ажиллаж буй дипломатуудаа хайрлах хэрэгтэй. Дандаа загнуулж, муулуулж байдаг тэд нарыг Элчин сайд нь өмгөөлөх ёстой шүү.

Зочин [203.98.76.249] 2024-01-15 14:07:06

со нар манай булдруу нарыг мэдэж байгаа тул хариу өгөөгүй нэг муу шал шал гэсэн нохойн өт байгаа гэж мэднэ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.