БНСУ, Польш, Швед улсад суух Элчин сайд нарыг томиллоо

Aдмин / Улстөр

УИХ-ын намрын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байгаа билээ.

Өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Элчин сайд нарыг шинээр томилох асуудалтай холбогдуулан нууц санал хураалт явуулж УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэнээр батлагдав.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн Элчин сайд нарыг томилж байна. Үүнд:

  1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг;
  2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Доржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг;
  3. Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Жанабазарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг;
  4. Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Воршиловын Энхболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаяр нарыг томилов.


Сэтгэгдэл

зочин [60.41.246.196] 2024-01-14 07:44:31

НҮБ-Д СУУХ НЯМДОРЖИЙН АНХБАЯР ГЭНЭ ҮҮ. ЭРДЭНЭТЭД ЭЦЭГТЭЙГЭЭ ХАМТ 10 ТЭРБУМЫН ШАХАА ХИЙСЭН НӨХӨР МӨН БИЗ ДЭЭ. НЯМДОРЖ НЬ:"ЯАДГИЙМ, БИ ХҮҮДЭЭ ЭЦЭГ ХҮНИЙ ХУВЬД 1 УДАА ТУСАЛСАН ЮМ" ГЭЭД ХЭЭВ НЭГ ЗОГСОЖ БАЙСАН. ИЙМ Л ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧДААР МАН-ын БОЛОВСОН ХҮЧНҮҮД ДҮҮРСНИЙГ 24 ОНД АШИД МӨНХ ТӨР, ЗАСГААС ЗАЙЛУУЛЖ ТЭДНУУСЫГ ТӨР, ТӨСӨВТ АХИН ХЭЗЭЭ Ч ОЙРТУУЛЖ БОЛОХГҮЙ.

zochin [103.212.117.251] 2024-01-14 05:10:46

Нямдоржийн хүү насаараа эцгээрээ крандуулаад ичдэггүй юм байхдаа!!! Нөгөө морь унасан толгойгүй хүн гэдэг шиг

Зочин [103.212.119.116] 2024-01-14 03:30:18

Үе улиран залгамжлах ВАНгийн хэргэм зэрэг гэх шиг юм болохнээ 24 оны 6 сар ойрхон байгаа шүү зул бөхөхөөрөй улам бадардаг гэжуугаа

зочин [66.181.190.234] 2024-01-14 00:14:25

Цэндийн Нямдорж гуайн хүү ёстой илүүдчихсэн юм биш үү? Монголын төр засаг Ц.Нямдорж гуайн гэр бүлд ямар өртэй юм бэ? Ц.Нямдорж гуай зурагтгүй байранд үнэгүй амьдарсаар уу? Нөгөө 2 амбаар нь яасан бэ? улсад тушаачихсан уу?

Z [202.55.191.130] 2024-01-13 16:38:02

Nyamdorjiin Anhbayar, kkkk

Болд [66.181.176.154] 2024-01-13 09:51:20

Анхбаяр гэж архичин сдаг эрдэнэтийн шахаачин банди

Зочин [124.158.64.75] 2024-01-13 09:38:34

нямдоржоо чамд бид ямар өртэй вэ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.