ЯАГААД АН БҮТЭЭЖ, МАН СУЛЬДААДАГ ГЭДЭГ ВЭ?
Төрийн бодлого бол тун энгийнээр алсын харсан бодлого шийдвэр, бүтээн байгуулалт, зөв менежмент. Ардчилсан тогтолцоонд бол чөлөөт зах зээлийн дэмжлэг тун чухал. Монгол Улс 1992 оноос хойш Үндсэн хуульт, парламентын тогтолцоотой, чөлөөт эдийн засгийн бодлогыг дэмждэг болсноос улс орны хөгжил дэвшил харьцангуй дээшилсэн. Гэвч төсвийн орлого өр ширээ дийлэхгүй, түмний амьжиргаа үнийн өсөлтийг давж чадахгүй байдал ковидоос хойш улам ужгирч байна. Ийнхүү бодлого, бодит байдал хоёр яагаад хол зөрдөг шалтгааныг тоймлон авч үзвэл тун ойлгомжтой дүгнэлт гарч байна.
Монгол Улсын 1990 оноос хойг сонгож төрөө удирдаж байгаа зам нь ардчилсан, эрх чөлөөт, эрх зүйт төр, парламентын засаглал. Гэтэл 70 жил коммунизм, колонизм, хаалттай дэглэмээр төлөвшсөн нам нь тийм амархан зайгаа тавьж өгсөнгүй.
Тэдний өнгө төрх өөрчлөгдсөн ч үйл хэрэг, үзэл санаа өнөөх л хаадаг боодог, хавчдаг гадуурхдаг, хуурдаг, хулгайлдаг байдал хэвээрээ. Ардчиллыг хэчнээн хүсээд ч МАН-ын генийн эд эсэд тохирохгүй учраас ард түмний эрх чөлөө бол үндсэндээ энэ намын хувьд харшил. Ард түмэн шударга ёсыг хүсээд шаардаад эхлэхээр л МАН хамрын ханиад тусчихдаг.Иймд бий болсон тогтолцооны эсрэг өгөгдөлтэй нам засаглалд дангаараа олон жил сонгогдохоороо унаган төрх нь улам тодорно. Өөрөөр хэлбэл дарангуйлагч хүмүүжилтэй намын улс төрчид төрийн эрхэнд гарахаараа ийнхүү нэр хүндээ аврахаар оролдох бүртээ олон нийтийн эрх чөлөө, эдийн засгийн боломжийг хүсэх тэмүүлэлтэй нүүр тулан самгардацгааж байна.
Монголд олон намын тогтолцооны баталгаа болж 2000 онд Ардчилсан үзэл баримтлалтай гэгдсэн 5 нам нэгдэж өнөөгийн АН үүсэн байгуулагджээ. Иймд өнөөгийн эв нэгдэлгүй байдлыг толхилцоон гэхээсээ олон ургалч үзэлтэй жигүүрүүд хоорондын тэмцэл гэж үзэх талтай. Харин сүүлийн үед лидер улс төрчдийн зарим нь үзэл санаа, үйл хэрэг, тогтолцоог бус хувь хүнийг үнэн худал нь мэдэгдэхгүйгээр гүтгэж харлуулах гэж оролддог байдал ажиглагдах ба үзэл суртлын төлөө бус өөр явцуу эрх ашиг, барьцаанд оров уу? гэх хардлагын үндсэн болж байна.
Сүүлийн 34 жилд АН засаглаж, бодлогоо хэрэгжүүлэх хэмжээний бус олонх эсвэл хэт цөөнхийн байр суурьтай байв.
Гэвч ЗГ-аа бүрэлдүүлэх хэмжээнд дөнгөн данган хүрч байх үедээ олон бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, менежментийг чиг баримжааг ч тогтоосон гэж үнэлэгдэхээр байна. Улс орны хувь заяаг атгаж байгаа улс төрийн үндэсний хэмжээний хоёр том улс төрийн хүчний байгуулсан гавьяа нь ижил мэт ч хэрвээ хатуу хариуцлага ярих ёстой бол аль нь жин дарахыг таашгүй.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Зочин [103.212.118.157] 2024-01-16 00:31:08
МАН бол зүсээ хиргасан коммунистууд шүү дээ, гэхдээ удахгүй төгсгөл болно
монгол [103.57.92.253] 2024-01-15 22:32:44
АН НАМ БҮТЭЭСЭН ГЭЖ ЯАЖ ТОЛГОЙД ЧИНЬ ОРДОГ БАЙНА АА ЁСТОЙ СЭРҮҮН ЗҮҮДЭЛЖ БАЙХ ШИВ АН НАМ ТОНОСОГ ТООТОЙ ХЭДЭН ХҮН БАЯЖСАН ГЭВЭЛ ҮНЭНД ИЛҮҮ ОЙРТОНО
Зочин [66.181.190.100] 2024-01-15 22:10:13
ОЮУТОЛГОЙГ ГАЦААНААС ГАРГАЖ,ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ЭХ ОРОНДОО АВЧИРСАН ХЭЛЖ ХЭМЖИШГҮЙ ГАВЪЯАТАЙ АРДЧИЛСАН ЕРӨНХИЙ САЙД САЙХАНБИЛЭГ, МАНГАРУУДЫН СОНГУУЛИЙН БУЛХАЙГ ИЛЧИЛСЭН ЗОРИГТ ХҮҮ ГАНОЧИР НАР МААНЬ УЛС МОНГОЛДОО ХҮРЭЛЦЭН ИРЖ АРДЧЛАЛ МАНДНАА ЭНЭ ХУГАЦАА БОЛ 2024 ОНЫ 7 САР
тогтох [202.21.100.210] 2024-01-15 16:32:18
Эрх мэдэл эд хөрөнгийн төлөөх тулаан болж өнгөрөх шив дээ одооч цаашид үргэлжилнэ харин салхи эргэсэн дээр нь энэ шуналтангуудыг дарж авах сан
зочин [66.181.178.128] 2024-01-15 14:58:50
АНам Монголын төрийг засаглах үедээ гол төлөв Монголыг өрөнд оруулдаг,инфляци өсгөдөг,хууль гажуудуулдаг,хулгай,луйвар хамгаалдаг,Авлигыг өөгшүүлдэг нам гэж хувьдаа үздэг явж ирсэн замнал нь тийм л байсан,Ман ч гэсэн Анамыг дагаж энэ бгдэд хутгалдан оролцсоноос болж өнөөгийн Монгол орон ийм байдалд орсон энэ хоёр намд ер нь үзэл бодлын болоод улс төрийн маш том цэвэрлэгээ хэрэгтэй.
Зочин [59.153.112.169] 2024-01-15 14:53:27
АНам нь уг нь санах сэдэх бүтээхдээ дээр л дээ . Даан ч биe биeнээ дэгээдэж орон шоронд өөрсдийгөө явуулаад одоо ч бүгд л хар хэрээ болж. МАНбол тохой мултаравч ханцуй дотороо гэдэгээр л явдаг нохойнууд . Нийлээд хулгайлах, хуйвалдах гаргуун даа сүүлийн арваад жил бригад хамт олны хулгайг төгсөрүүлжийнэ. Оюунэрдэнэ л ямартай ч тэмцэж эхэллээ. Авилгатай тэмцэнэ гэдэг нь анд нөхөдтэйгээ тэмцэх хэрэг гэж үнэн л хэлсэн дээ . Eрөнхий сайддаа АМЖИЛТ
Зочин [202.126.88.220] 2024-01-15 14:49:29
24 оны сонгууль МАН ын дарангуйллын төгсгөл АН ын бүтээн байгуулалт улс орны түүн дотроо ардчлалын сэргэн мандлын эхлэл болно .тэр хүртэл тэсэж тэвчих л үлдлээ. 5сар буюу 150 хоног шүү.
Иргэн [66.181.185.75] 2024-01-15 14:20:36
АН-ыхан 1996-2000,2012-2016 онуудад засаглах үедээ эдийн засгийг самарч дампуууруулж,бүх хулгай луйвар дээрэм тонуулыг гардан хийсэн түүхтэй,эдгээр завхарлыг зөвхөн МАН засаж авилга хулгайч нартай тэмцэж эдийн засгаа босгож хөгжил бүтээн байгуулалтыг хийж байна. МАН бол НҮБ-д бүртгэлтэй тусгаар тогносон монгол улсыг байгуулсан гавьяатай.Зөвхөн МАН л монгол улсыг хөгжүүлж чандана.
зочин [103.68.107.126] 2024-01-15 13:54:29
АН хэзээ юу бүтээсэн юм бэ. Ман ч ялгаангүй. Хоёр хар хэрээ нэг нэгнийхээ харыг гайхав гэгч болов. АН, МАН бүгд хулгайчууд.
MONGOL [202.55.188.85] 2024-01-15 12:33:50
АН, МАН аль нь ч ялгаагүй идэж уудаг шуналын типнүүд шат шатаараа дараалаад хүлээж байгаа. Шударга иргэд бие дааж дэвших нэгдэж Нам байгуулахыг хүртэл хааж боосон нөгөө олон жил байсан нөхдүүд улам том тор сүлжээ бий болгосоор л.
Ардчилсан нам бусдаасаа өөр нам мөн үү? [66.181.160.52] 2024-01-15 11:37:26
Ардчилсан нам бол "ардчилал, ардчилал" гээд 30 гаруй жил оршлоо. Тэгээд одоо МАН-ын нөгөө хувилбар л болчихлоо. Юугаараа нөгөө намаасаа ялгаатай юм бэ? Бас л хөгширчихсөн хэдэн лидертэй, тэдгээр нь МАН-ынхаа хэдэн лидерүүдээс ямар ч ялгаагүй. Бүгд л янз бүрийн санхүүгийн маапанд хутгалдчихсан, албан тушаалуудаа овжноор ашиглачихсан, гадаадруу баахан хөрөнгө гаргаж хамаатан саднаараа мануулчихсан байдаг.Тэгэхлээр Ардчилсан Нам нь МАН-аасаа юугаараа ӨӨР ЮМ БЭ?
Зочин [202.126.89.98] 2024-01-15 10:46:33
МАН 8 жил засаглах даа юу ч хийсэнгүй улсын гадаад Өр ядуурал инфляци яаж өссөныг бүгдээрээ харж бна даа, ядаж л АН хан шмг татварын шинэчлэл хийж e.barimt гэх мэт шинэчлэлыгммаш хурдтайгаар хийдэг үамын бүтээн УБ ын уулзвар зам гээд …?
Зочин [103.212.117.128] 2024-01-15 14:08:53
Мөн буурал ах УБ-т дахин төлөвлөлт эхлүүлж,зам өргөсгөх, хог нлвшноос салгах, нийтийн тээвэр гээд зөндөө шинэчлэл хийсэн биз дээ
хэ хэ [202.179.21.224] 2024-01-15 10:26:28
хэ хэ
ЗОЧИН [202.126.88.221] 2024-01-15 10:14:01
АН-ЫН БҮТЭЭСГИЙГ ХАРСАН ХҮН БАЙНА УУ ЮУ ЮУ БҮТЭЭВ ТООЧООД БАЙГААРАЙ ХАРИН НУРААЖ ҮРЭН ТАРАН ХИЙСНИЙГ БОЛ ТОДООС ТОД САНААД БАЙНА. ХЭДЭН ҮЙЛДВЭР УСТГАВ, ХЭДЭН ХҮНИЙ БОЛОМЖИЙГ ХАМТРАН ХУЛГАЙЛАВ ОДОО БҮҮР СӨРӨН ХҮЧИН Ч БАЙЖ ЧАДАХ ЧАДВАРГҮЙ БОЛСОН
Зочин [103.212.117.128] 2024-01-15 14:06:14
Үйлдвэрүүдийн эзэд Ман намын харъяалалтай
Зочин [202.9.46.134] 2024-01-15 12:40:23
Харин тийм.
zochin [66.181.160.93] 2024-01-15 10:13:01
урд онуудад юу болж байсаныг статистик дүн гравфик олж үз. АН-ыг бол дэндүү эрх мэдэлд дуртай хувийн тоглолт ихтэй хүмүүс бүрдүүлдэг өрийг үр хүүхэд минь төлнө гэж хэлдэг хүмүүс улс орон хойч үеээ бодох уу. Энэ үед засаг барьж байгаа хүмүүс дахин үргэлжлүүлж ажил хэргээ гүйцээх болно.
Зочин [202.126.88.142] 2024-01-15 10:00:43
Д. ЭНХБАТ Битгий хуц өөөө МАН дахин засаг БАЙРИАСАЙ
Зочин [66.181.189.148] 2024-01-15 09:31:38
таагаад байх мгүй хамгийн хатуу хариуцлага МАН-д буух ёстой шүү. Үхширсэн хулгайчид, худалчдаар дүүрсэ улс төрийн сүг коммунизмийн үлдэгдэл шаар МАН буюу ИАХН орчлонгоос үүрд тонилоосой. Монголд л энэ коммунизмийн хий үзэгдлийг мөрөөдөгч нам үлдсэн нь даанч харамсалтай
Зочин [103.212.117.128] 2024-01-15 14:10:00
МАН сөнөтүгэй!