Р.Эмүжин: Нямбаатар аа, цүнх баригчаа биш, ажилчдаа сонс!
Уг нь бид хотын шинэ мээртэй болсон санаатай юм. Тэгсэн өнөөх маань ажлаа авахдаа л "Давс шиг шорвог байх болно" энэ тэр гээд ярвайгаад байхаар нь за тогооч хийх нь дээ гээд бодлоо. Тэгсэн удалгүй хэдхээн саарал автобусаараа шоудаад, бараг л нэг автобусны мөнгөөр зөндөө PR явууллаа. Хахаж унадагийн даваан дээр кино хийгээд эхэлсэн. Хотын гэр хорооллоор машинтай ч явлаа, явган нүцгэн ч алхлаа. Бидэнд чухам хотын түүх соёлоор лекц уншаад алах нь ээ. Нөгөө кинондоо хөөрхөөн тоглочихож байгаа юм.
Жүжигчин, найруулагч талдаа хүн юм даа гээд харж байтал гэнэт шидэт саваатай Харри Поттер болоод явчихдаг юм байна. Метроны шугамаа хэдхэн жилд метр километрээр нь тавина гэж амлалаа. Ганц хоёр дохиод, шидэт саваагаа үлээлээ, нийслэлчүүд метрондоо бүгд жаргах юм байх. Тэгсэн гэнэт өнөөх маань өнөө өглөөнөөс сурагч болчихсон!
Одоо гадаадаас хүн авчирч цас мөс, давс хужир дөрвийг хэрхэн учруулахыг шийднэ гэсэн. Энэ хооронд улаанбаатарчууд уран гулгалтын хүндрүүлсэн дамжаа төгсөөд, 2024 оны олимпт орох талдаа шуудрах байх оооо. Хүүе, Нямбаа сурагч аа, хот тохижилтын хамгийн олон жил ажилласан, хамгийн өндөр настныхаа үгийг сонсооч ээ, яг сайхан хэлээд, янтгар чамтай ялархаад байлгүй туршлагаа хуваалцана за.
Эх сурвалж: Р.Эмүжин
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.105] 2024-01-16 09:01:43
Хотод чихсэн хувалз болтлоо хахууль авсан хулгайч нарынхаа дохио зангаагаар бичиж эхэлсэн үү. Хотын асуудал өнөөдөр бий болчоогүй олон жилийн хулгайчдын хар балагаар өнөөдрийн дүр төрх бий болсон. Шидэт саваатай шидтэн ирээд ч засахад хэцүү болсон газар. Харин ч үүссэн асуудлыг ил шударгаар шуурхай шийдэх гэж хичээж байгаа харамсалтай нь мөнгөнөөс нүдээ ухаад өгөхөөс буцахгүй луйварчидын гар хөл их болсон болохоор өнөөдөр хүртэл хүний сайныг харж чадахгүй орилолдож байна даа.
Хүннү [202.55.188.113] 2024-01-15 19:26:41
Улаанбаатарыг Мөнжаргал, Баасанжав, Л. Энэбиш, М. Энхболд, Батбаяр, Сү. Батболд, Э. Бат-Үүл, С. Амарсайхан, Д. Сумьяабазар гэсэн олон дарга удирдаж байсан. Гэхдээ энэ нөхөр шиг ийм шоучин байгаагүй. Нямбаатар буруу газраа ирсэн байна. Хошин шог хавьцаа байвал хүмүүс сайхан хүлээж авхаар юм уу? гэж харж байна. Амаржингаас дор байна гэж байхгүй биз дээ.
Зочин [203.98.76.249] 2024-01-17 10:36:18
нөгөө улаан хацарт алиалагч шиг нөхөр ёстой мэдрэл гар бас хотын дарга байсан шүү
Баагий [202.126.89.27] 2024-01-15 19:17:22
Барын зулзагыг бага дээр нь гэдэг.Нямбаатар хотын иргэдэд асар их хохирол учруулхаас нь өмнө огцруулж ажил хийх чадвар туршлагтай хүнээр хотын даргаа нийслэлчүүд өөрсдөө сонгоё.
Зочин [66.181.181.213] 2024-01-15 18:41:47
Хүнсний үнийг зохицуул захын наймаачид арай хэтэрлээ Нямбаатараа бас тэр алтан тариа гурилийн дэлдгэнэсэн өвгөн шунал гэж бна аа бна
Зочин [59.153.87.9] 2024-01-15 12:35:06
Хотынхоо иргэдээс сайн асуу,ярилц,санаа оноогийнь сонс.Иргэдээсээ холуур дөлөөд байгаа чинь дургүй хүргээд байгаа шүү!
Зочин [103.57.92.21] 2024-01-15 11:56:06
Нямбаатар харин сайн ажиллаж байгаа
Зочин [202.55.188.113] 2024-01-15 14:36:55
Чи цүнх барич нь үү? Танай Нямбаатар хотод багадаж байна. Зүгээр л хуулиар далайлгасан шоучин.
Зочин [66.181.189.148] 2024-01-15 09:28:31
маш зөв, энэ Нянбактер шизо шоучин олигтой ажиллахгүй нь мэдрэгдээд эхэлсэндээ. Хогийн гар