"Түмэн тэмээний баяр” хоёрдугаар сарын нэгнээс гуравны өдрүүдэд зохион байгуулагдана

Aдмин / Орон нутаг

Монголын аялал жуулчлалын салбарын ууган эвент "Түмэн Тэмээний Баяр" нь Өмнөговь аймаг Даланзадгад суманд "Нээлттэй Өмнөговь" Монголд зочлох жилийн хүрээнд өргөн дэлгэр зохион байгуулагдах гэж байна. "Түмэн тэмээний баяр" нь говьчуудын тэмээнд түшиглэсэн соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, тэмээн аялал, тэмээн спортыг хөгжүүлэх, тэмээчид малчдаа алдаршуулах, тэмээн сүргийг өсгөн хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлж орон нутгийн хөгжлийг дэмжих үндсэн зорилготой.

1997 оноос анхлан зохион байгуулагдсан "Түмэн тэмээний баяр" өвлийн наадам нь 2016 онд Монгол орны тэмээчид, уралдаанчдыг хамарсан "Монгол тэмээ-999" тэмээний уралдаанд 1108 тэмээ барианд оруулж Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан түүхтэй.


Өвлийн ууган эвэнт болох "Түмэн Тэмээний Баяр"-ийн хугацааг цаг уурын дулааралтай холбогдуулан бодлогын түвшинд урагшлуулж 2024 оноос жил бүрийн 2.01-03 ний өдрүүдэд Өмнөговь Даланзадгад хотноо зохион байгуулагдана.

Энэ өвөл орон нутагт зохион байгуулагдах арга хэмжээнүүдийг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд төлөвлөсөн байна. МИАТ ТӨХК нь "Түмэн Тэмээний Баяр - 2024" үйл ажиллагааг дэмжиж Даланзадгад чиглэлд 1 сарын 25, 29 болон 2 сарын 1, 5 -ы өдрүүдийн нислэгийн тийзийн үнэд хямдрал зарлаж байгаа юм. Зохион байгуулагчаар Amazing Gobi Tourism Association, Өмнөговь Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар нар зохион байгуулж байгаа юм байна.


Сэтгэгдэл

[203.98.76.249] 2024-01-15 13:50:53

тэмээ сургаж ингэ хөөсөлж үзүүлбэл монголыг шүтнэ шүү дээ. шилэрсэн ингэ буурийг хайлгаж үзүүл. тэмээ малын сэтгэл зүйг маш сайн мэддэг гэдгээ мэдрүүл.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.