Хуурамч дугаартай автомашинаар замын хөдөлгөөнд оролцсон жолоочийн эрхийг хасаж, 50,000 төгрөгөөр торгожээ
2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ. Уг зохицуулалт хоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Уг зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ гэдгийг албаны хүн мэдэгдэж байв.
Тухайлбал 2024 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Toyota” загварын тээврийн хэрэгсэлд хуурамч улсын дугаар зүүж, замын хөдөлгөөнд оролцсон жолоочийн эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй, улсын дугаараа халхалсан, өөр дугаар сольж зүүсэн, хуурамч дугаартай замын хөдөлгөөнд оролцсон бол Зөрчлийн тухай хуулийн 14.7.13-д заасны дагуу хувь хүнийг гурван сар хүртэл хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 50,000 төгрөгөөр, харин ААН, байгууллагыг 500,000 төгрөгөөр торгох зохицуулалттай байна.
Харин Хязгаарлалтын бүсчлэлд тэгш тоогоор явах өдөр сондгой тоотой дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон бол Зөрчлийн тухай хуулийн 14.7.57 дахь заалтын дагуу 20,000 төгрөгөөр торгох аж.
Эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл
Зочин [192.82.64.46] 2024-01-16 10:47:34
Эрх хассан бол тавин мянгаар торгох хэрэггүй шүү дээ ингэж давхардуулан шийтгэл оногдуулдагаа болиочээ.