С.Наранцогт: 1,072 хувьцааны ногдол ашиг хуваарилах шийдвэр гарвал "Эрдэнэс Тавантолгой" ХК дампуурна

Aдмин / Нүүр

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын өргөн барьсан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр 1,072 хувьцааны ногдол ашиг хуваарилахтай холбоотой мэдээллийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өглөө.

Тэрбээр "Компанийн тухай хуульд гурван заалтаар ногдол ашиг хуваарилах асуудлыг зохицуулж өгсөн. Санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн хугацаанд ТУЗ хуралдаж ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гаргана. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ хуулийн хугацаанд хуралдаж шийдвэрлэнэ. Тус компани 2023 онд ашигтай ажилласан. Гэвч нөгөө талдаа хуримтлагдсан өр төлбөр өндөр.

Хувьцаагүй хүмүүст хувьцаа өгөх асуудлаар жагсаал цуглаан компани дээр болж байгаа.

Давуу эрхийн хувьцааг нөхөж олгодог. Тэгэхээр 2010 оны тогтоолд хувьцааг эзэмшүүлнэ гэсэн боловч компанийн баланс дээр ямар хувьцаа талаар албажуулсан зүйл байхгүй. 1,072 нь компанийн баланс дээр энгийн хувьцаа гэж байдаг. 1,072 нь давуу эрхийн хувьцаа биш учраас ногдол ашгийг нөхөж олгох нь хүндрэлтэй.

2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлан эцэслэгдээгүй байгаа учраас ногдол ашиг хуваарилах тоо гараагүй. Гэхдээ 2-3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах байх. Үүний тодорхой хувийг хувьцааны хэлбэрт шилжүүлбэл нэг хүнд 200 мянга орчим төгрөг хуваарилагдах болов уу.

Компанийн тухай хуулийн 47.1.1-д ногдол ашиг төлсний дараа төлбөрийн чадвартай байх гэсэн заалт бий.

"Эрдэнэс Тавантолгой" ХК 4.6 их наяд төгрөгийн хуримтлагдсан өртэй. Үүнд "Тавантолгой Төмөр зам" ХХК-д 2.1 их наяд, "Тавантолгой Түлш" ХХК-д нэг их наяд, "Монголын төмөр зам" ХХК-д 1.3 их наяд, Эрчим хүчний Шивээ-Овоо болон Багануурт тус бүр 10 орчим тэрбум төгрөгийн өр үүссэн.

Хэрэв ногдол ашиг их хэмжээгээр хуваарилах шийдвэр гаргавал "Эрдэнэс Тавантолгой" ХК дампуурна. Дээрх хуульд заасан заалт хангагдахгүй болж бүрэн дампуурах болсон.

Тиймээс ажлын хэсэг дээр ногдол ашиг хуваарилсан тохиолдолд өрийн дарамт үүсэх асуудлыг шийдэх заалт оруулж өгөх талаар ярьж байгаа" хэмээн ярив.


Сэтгэгдэл

зочин [202.126.89.192] 2024-01-17 11:08:20

Ноогдол ашигаа авий

MONGOL [202.55.188.46] 2024-01-17 09:59:34

Таван толгой төмөр зам, Таван толгой түлш ээс юу авдаг болоод өр үүсдэг билээ! Харин ч авлагатай баймаар юм. Ард иргэдээ тэнэг гэж боддог юм байх да.

Зочин [79.168.107.149] 2024-01-17 04:46:50

Xeden terbumaar ni ideed dampuurdagvi ard tvmend ogox bolxoor darpuurdag tegbel ter idsen xvmvvsinxee mongig olj avaach

зочин [202.55.188.123] 2024-01-16 11:12:36

Идчихсэн

Зочин [203.98.76.249] 2024-01-16 10:04:45

юугаа хуцдаг АЛУУС бэ. малууд идэхэд дампуурахгүй иргэд авах ёстойгоо авахад дапмуурна гэнэ үү? дарга даамал ТУЗ-г нь цаазла.

Зочин [66.181.189.166] 2024-01-16 09:17:25

Дандаа л тэгдэг тэгээд өөдөлж баыгаа юм юу баышаа Мвээ үхтэлээ идэцгэээн биз дээ бүртгалгүй гарсан хүмүүсээс өрөө аваач дээ

Зочин [103.57.94.224] 2024-01-16 08:39:21

Hutsdag novsh ve!!!!ogohgvi geed gvriigeed baih yma. Oorsdoo bolhoor heden ih naidaar ni idej baij. Noogdol ashigaa avia.

Ба т [66.181.176.234] 2024-01-16 06:31:15

Энэ юу хуцаад байгаа новш вэ

Зочин [103.212.118.157] 2024-01-16 02:31:53

МАН хан идээд дамдууруулсан, угаасаа ГОК ийн бусад бүх УҮГ өрийн дарамтад орж дампуурлын ирмэг байгаа шүү дээ, ийм Төр Засагтай байхад манай Улс яаж өөдлөх вэ дээ? Ойлгомжтой

Зочин [202.9.40.141] 2024-01-15 22:31:59

Өнөөдөр ийм удирдлагатай бхад хэзээч өөдлөхгүй.Дампуурна л биз.Угаасаа дампуурсан улс болсон.

зүчин [59.153.114.75] 2024-01-15 21:40:28

..асуудлыг ул суурьтай дотроо шийдээд дараа нь хувиарлах талаар ярих ёстой..та нарын дотор албан тушаал хөөцөлдсөн хүний"гарууд" будилаан үүсгэх гээд бгаа юм биш үү..өргүй болчихоод дараань хувиарлатаа хийх зарчимаа л баримтлаа ч. ийм замбраагүй удирдлага төрийн албан хаагчидтай байж болохгүй..ААН ажиллаж байж бүтээл гарна...тиймээс нүүрсний хулгйчидаасаа авлагаа ваах хэрэгтэй..та нар төр+ түмэнтэй хамтарч луйьарчидаас нөхөн төлбөх "өрөө ав"....

Зочин [202.55.188.43] 2024-01-15 21:14:28

Ичээчээ ард түмэнд өгөх болохоор дампуурна та нар идэхээр зүгээр үү


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.