Хониндоо яваад сураггүй алга болсон 13 настай хүүг эсэн мэнд олжээ
Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Галтай булнаа” гэдэг газар энэ сарын 15-ны өдрийн 11:00 цагийн орчим иргэн Т морьтойгоор хониндоо яваад сураггүй болсон тухай дуудлаг мэдээлэл мөн өдрийн 22:15 цагт ОБГ-т ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн тасгийн алба хаагчдыг Засаг даргын Тамгын газрын ажилтнууд нэгдүгээр сарын 15-ны өдрийн 22:28 цагаас эхлэн иргэн Т /13 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж нэгдүгээр сарын 16-ны өдрийн 00:35 цагт Эрдэнэ сумын төвд автобусны буудал дээр морьтой явж байхад нь олж сумын Цагдаагийн тасагт хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл
иргэн [66.181.191.77] 2024-01-17 07:44:03
СУМ БОЛГОНЫ ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ ДРОН АШИГЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ, ТЭГВЭЛ МАШ ИХ ЦАГ ХУГАЦАА ХЭМНЭЖ ОЛОН ХҮНИЙ БОЛОН ХҮҮХДИЙН АМЬ НАС АВРАГДАХ БАЙХ ДАА