Хаант засаглалаа шүүмжилсэн Тайландын иргэнд 50 жилийн хорих ял оноожээ

Aдмин / Гадаад мэдээ

Тайландын Хойд нутгийн Чиан Рай хотын давж заалдах шатны шүүх ардчиллын төлөө тэмцэгч 30 настай Монгкол Тиракотод фэйсбүүк хуудсандаа хаант засаглалыг шүүмжилсэн гэх үндэслэлээр 50 жилийн хорих ял оноолоо. Анхан шатны шүүхээс түүнд 28 жилийн ял оноосон ч давж заалдах шатанд дахин 11 зүйл ангиар гэм буруутай гэж үзжээ. Хувцасны онлайн дэлгүүртэй Монгкол анх 2021 онд улс төрийн хоригдлуудыг суллахыг шаардсан жагсаалын үеэр баривчлагдсан байна.

Хаант засаглал болон хааны гэр бүлийн нэр хүндийг хамгаалах хатуу хууль Тайландад үйлчилдэг юм. Монгкол Тиракотоос өмнө 2021 онд нэгэн эмэгтэй хаант засаглалыг шүүмжилсэн хэргээр 43 жилийн ял сонсож байжээ .


Сэтгэгдэл

Юуны төлөө шоронд насаа бардаг байна аа? [66.181.160.89] 2024-01-19 16:06:02

Амнаасаа болоод 20-40 жил шоронд орвол амьдарсан ч болохгүй юм байна. Эдгээр шүүмжлэгчид ингэж шоронд амьдрахыг амьдрал л гэж байгаа юм байхдаа? Ганц олдсон амьдралаа шоронд өнгөрөөх мангардуу юм шигээ. Хаан нь эрх биш эдгээрийг сүүлдээ өршөөж уйчлах байлгүйдээ?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.