НАТО хүйтэн дайнаас хойших хамгийн том сургуулилалт эхлүүлж байна
Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО “хүйтэн дайн"-аас хойших хамгийн том сургуулилалт эхлүүлж байна.
Сургуулилалтын явцад "ойрын" дайсантай зэвсэгт мөргөлдөөн гарсан тохиолдолд Оростой хил залгаа орнууд болон эвслийн зүүн жигүүрийн холбоотон улсуудыг дэмжих Америкийн цэргүүдийн үйл ажиллагааны тактикийг боловсруулах ажээ.
Тавдугаар сар хүртэл үргэлжлэх “Steadfast Defender 2024” нэртэй уг сургуулилалтад 90 000 орчим цэрэг оролцоно гэж эвслийн ерөнхий командлагч Крис Каволи пүрэв гарагт мэдээлэв. Мөн нисэх онгоц тээвэрлэгч, эскадрын мина тээгч зэрэг 50 гаруй хөлөг онгоц, 80 гаруй сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоц, 1100 гаруй байлдааны машин, тэдгээрийн дотор 133 танк, явган цэргийн байлдааны 533 машин оролцоно. Түүнчлэн тун удахгүй эвсэлд нэгдэнэ гэж найдаж буй Швед улс сургуулилалтад оролцох юм.
К.Каволигийн хэлснээр, сургуулилалтын үеэр НАТО-гийн сүүлийн хэдэн арван жилийн анхны батлан хамгаалах төлөвлөгөөг боловсруулах бөгөөд уг төлөвлөгөөнд ОХУ-ын дайралтад хэрхэн хариу өгөх талаар нарийвчлан тусгах ажээ.
Ийм томоохон хэмжээний сургуулилалтыг хамгийн сүүлд 1988 онд Reforger нэртэйгээр хийж байсан бөгөөд 125 мянган хүн оролцож байжээ. Мөн 2018 онд 50 мянган цэрэг оролцсон “Trident Juncture” сургуулилалтыг зохион байгуулж байв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Зочин [73.71.17.237] 2024-01-25 09:26:55
Хөгийн алуурчин орсууд дэлхийгээс зайлаасай
Зочин [139.5.216.33] 2024-01-20 08:36:08
Boognots baihad ni hoid solongosoos tsomiin fyyjin harwaj ystga,Oros bas dynd tysgaliin tsomiin fyyjingaa harwa iran bas harwa hytad bas tsomiin fyyjingaa haraa tegeed dyysaa
Зочин [66.181.183.247] 2024-01-20 08:06:51
Орос зүрхэнд нь орчихож.
Ану [66.181.184.240] 2024-01-19 21:31:04
Оросоос үнэхээр айж байгаан байнаа
Европынхон өөдтэй байлдаж чаддаггүй. [66.181.160.89] 2024-01-19 15:46:28
Цагаа тулахлээр европууд байлддаггүй ш дээ. Дэлхийн 2-р дайнд Германы эсрэг 30-гаруй Европын улсаас зөвхөн Их британи л байлдсан, Бусад нь сүүлээ хавчаад буугаад өгчихсөн, эсхүл Германы холбоотон болсон. Тэд НАТО болоод ч нэмэргүй, дотроос нь өчнөөн "овжин урвагчид" гараад л ирнэ. Жинхэнэ дайн болвол европ цэргүүд яаж нус нулимсандаа хутгалдах болдоо. Кх!
Зочин [43.228.131.224] 2024-01-19 11:12:46
Хэцсс чи л нусаа арчиж бай. Чамд бол ахадсан сэдэв
irgen [202.9.46.69] 2024-01-19 11:07:23
Oros,Hytadiig haraad l nus ni sugarna