СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “ОРОН СУУЦ ТҮРЭЭСЛҮҮЛНЭ“ гэх нэрийдлээр залилах гэмт хэрэг үйлдэж байна
Сүүлийн үед цахим орчинд "Байр, орон сууц түрээслүүлнэ" гэх зар мэдээллийг байршуулан иргэдэд хуурамч бичиг баримт, хуурамч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үзүүлэх, цахим орчинд байгуулсан зураг ашиглан хамгийн хямд үнийг санал болгож, түрээсийн гэрээг байгуулан иргэдийг залилах явдал их гарах боллоо.
Тухайлбал цагдаагийн байгууллагад өнгөрсөн жил 12,985 залилах гэмт хэрэг бүртгэгдсэнээс 629 нь байр орон сууц түрээслэнэ гэж иргэдийг залилсан байна. Иймээс энэ тал дээр анхааралтай байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл
Зочин [46.135.6.172] 2024-01-20 23:18:30
Машинаа зарах гэтэл 1 нөхөр байр оролцуулья гэхээр ок гээд зөвшөөртөл явцын дунд хуурамч ордер бичиг баримттай төрийн цагдаа байсан. Нэр усыг нь хэлээд яахав ..
Нэр томьёогоо зөв хэрэглээч. [66.181.160.89] 2024-01-19 15:51:28
Иргэд амьдрах байрыг хөлсөлдөг юм ш дээ, түрээсэлдэггүй юм. Харин аж ахуйн нэгжүүдэд бол үйлдвэрлэлийн зориулалтаар түрээслүүлдэг. Үүнийг мэддэггүй юм уу, сэтгүүлч ээ?
Зочин [66.181.188.189] 2024-01-20 11:57:48
M k