СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий аймагт зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүний амь эрсджээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 22-ны 18:30 цагийн үед Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас Хэнтий аймаг Бор-Өндөр сум чиглэлийн замын 10 дахь километрт "К.фильтер" болон "Т.Аллион" маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол бүртгэгджээ.
Уг ослын улмаас нэг хүний амь нас хохирсон харамсалтай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Жолооч та замын нөхцөл байдалд хурдыг тохируулж, гүйцэж түрүүлэх болон саадыг тойрон гарах үйлдлийг өөрийн болон бусдын аюулгүй байдлыг бүрэн хангасан тохиолдолд хийхийг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл
irgen [202.126.89.35] 2024-01-23 17:48:27
1-рт: Замын цагаан зураасыг тодруулах хэрэгтэй. Цагаан зураасаа хардаггүй цагаан зураасаа давж явдаг. 2-рт: Гэрэл шилжүүлж хэвшүүлэх хэрэгтэй. Нэмээд гэрлийн тохиргоог үзлэгт ороход шалгадаг байх хэрэгтэй. 3-рт: Daylight буюу өдрийн цагаар гэрэлтэй явдаг болгох. Шулуун замд нэн хэрэгтэй. 4-рт Шөнийн цагаар тууш зам дээр түр зогсохдоо их гэрлийг унтгааж ослын дохиогоо асааж хэвших. 5-рт: дугуйн хээг хэмждэггүй юм гэхэд өвлийн дугуйтай эсэхийг шалгадаг болиоор байна. Эхний ээлжинд ийм энгийн арга хэмжээ авахад зам тээврийн ослын хэмжээ 30-40% буурах болов уу
зочин [103.57.94.115] 2024-01-23 14:32:34
Зөв буруу хүрдтэй машинууд гүйцэж түрүүлэх гэж оролдоод үхэж байна. Замын цагдаа яасан бэ. Хуулиа нэг мөр болгооч ээ Хичнээн хүний амь хохирч байна аа Төр хариуцахгүй торгохоос өөр сэргийлэх юм байхгүй болжээ
Zochin [66.181.161.191] 2024-01-23 14:05:15
Huduu zamd durem gj baihguiee hen anhaaraltai jolooch hojdog ymaa
Anuka [43.242.243.10] 2024-01-24 01:47:44
Tim shu