Н.Сугар: Осол халтиргаа, гулгаанаас болсон эсэх дүгнэлт хуулийн байгууллагаас гарна

Aдмин / Нүүр

Газ тээвэрлэж явсан машин дэлбэрсэн ослын талаар Нийслэлийн Онцгой Комиссоос мэдээлэл өглөө. НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "11 айлын 43 иргэн зочид буудалд байрлаж байгаа. Эдгээр иргэнийг цаашид хаана байршуулах талаар судалж байна. Хуулийн байгууллагынхан дүгнэлт гаргасны дараа хохирлыг хэрхэн барагдуулах талаар НОК хэлэлцэж байна. 28 машин шатаж, 207 иргэнд эмчийн үзлэг хийсэн, 178 иргэн хохирсон мэдээлэл ирсэн. Тэдэнд ХНХЯ-наас буцалтгүй тусламж үзүүлж байна.

Галд өртсөн барилга байгууламжуудын хийцлэлд өөрчлөлт орсон эсэхийг шалгана. Хэчнээн хүн амь хохирсон талаарх мэдээллийг хуулийн байгууллагаас өгнө.

Нийслэлийн Шуурхай Штаб хэмжээнд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Осол халтиргаа, гулгаанаас болсон эсэх дүгнэлт хуулийн байгууллагаас гарна. Нийслэлийн халтиргаа гулгааг цэвэрлэх ажлыг дүүргүүд рүү шилжүүлсэн. Баянзүрх дүүргээс өгсөн мэдээллээр өдөр бүр давс, бодисыг цацаж байгааг мэдээллийг бидэнд өгсөн" хэмээн мэдээллээ. Тэрбээр "Хуулийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хариуцлага тооцох тухай асуудал яригдана" гэв.


Сэтгэгдэл

Иргэн [103.212.119.158] 2024-02-06 13:32:44

Өөрсдөө гаргаач !!!!!!!Зам чинь гулгааны талбай!!!

ЗОЧИН [202.126.91.66] 2024-01-25 09:40:51

СУГАНЫ ҮС МИНЭЭ НЯМБАЛАЙТАЙГАА ЗАЙЛ

Зочин [203.98.76.249] 2024-01-24 11:57:00

гулгаа 50% нөлөөлсөн л дөө. дээр нь замын радиус нөлөөлсөн.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.