ОБЕГ: Аврагчдын хувцас, хэрэглэлд 15 тэрбум төгрөг төсөвлөсөн

Aдмин / Нүүр

Өнөөдөр /2024.01.25/ цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан алба хаагчдын хувцасны хангалт, стандартын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийж байна.

ОБЕГ-ын Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр “Төрийн цэргийн байгууллагын төсөв, хүч хэрэгслийн мэдээлэл Төрийн болон Албаны нууцын тухай хуульд орсон байдаг. Гэхдээ энэ жилийн хувьд 2023 оны долоо, наймдугаар сард үер болоход Засгийн газраас 294 дүгээр тогтоол гаргаж, онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмж, хангалтыг нэмэх чиглэлд анхаарсан. Энэ хүрээнд улсын төсвөөс 15 тэрбум төгрөгийг тусгай зориулалтын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдан авахаар шийдвэрлэсэн. Удахгүй худалдан авалтаа зохион байгуулна. Албаныхан өчигдөр мэдээлэл хийхдээ дөрвөн албан хаагч дундаа нэг тусгай зориулалтын хувцастай гэсэн. Энэ бол тусгай зориулалтын усны хувцасны тухай юм. Усны хувцас өндөр үнэтэй, хуурай болон нойтон хувцас гэж бий. Хуурай хувцас нь их өндөр үнэтэй учраас дөрвөн аврагч тутмын нэг нь тусгай зориулалтын усны хувцастай гэж ярьсан” гэв.


Сэтгэгдэл

Харж суухаас өөр бид юү хийж чадах вэ дээ. [66.181.160.38] 2024-01-26 12:07:54

Бичсэн 15 тэрбумаас талыг нь ОБЕГ-ын дарга нар, санхүүгийн дарга нар, санхүүгийн 1-2 ажилтан, орчуулагч ГАДААДААР явж хувцас судлах, гэрээлэх, худалдан авахаар явахад л зарцуулна биз. Мөнгөний үлдэх хэсгийг ЭРХ БИШ тэр хувцас хунарын үнийг төлөхөд зарагдах байлгүйдээ. ХАРЖ Л БАЙЯ.

Зочин [202.55.188.88] 2024-01-25 22:12:37

1 хувцас дээд тал 1200$ бух юмтайгаа дэлхийн бренд хувцас тэхгуй бол эд нар 1 хувцасыг 10000 гаруй доллор гэж чавчаа хийж эхлэн дээ

Зочин [82.144.201.2] 2024-01-25 14:12:10

Хэдэн тэрбумаар нь төлөвлөж болно, наадахаа амьдралд хэрэгжүүлээч дээ.!!!??? Чанаргүй, шаардлага хангахгүй, цавчаа хийж дундаас нь мөнгө хулгайлч луйвардахдаа манайхан гарамгай шүү дээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.