Сум алдаж, хамт байсан хоёр хүний хөлийг гэмтээжээ

Aдмин / Орон нутаг

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цаг 40 минутад Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Хогийн хонхор гэх газар “Бай буудаж байгаад сум алдаж хүн гэмтсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад урьдчилсан байдлаар 36 настай, эрэгтэй “Э” нь гар буу оролдож байх үед нэг удаа буудлага үйлдэгдэн сум алдаж, улмаар хамт байсан БНХАУ-ын иргэн 50 настай, эрэгтэй болон Монгол Улсын иргэн 37 настай, эрэгтэй нарын хөл хэсэгт гэмтэл учруулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Иймд галт зэвсэг өмчилж, эзэмшиж байгаа иргэн Та мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу галт зэвсгийн гохыг байнга цоожилж, буунаас замгийг салгах, сумыг тусад нь түгжээтэй саванд хадгалах, бусдад шилжүүлэхгүй байх, галт зэвсэгтэй ямагт цэнэгтэй мэт харьцаж буудлага үйлдэхээс бусад үед цэнэглэхгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.120] 2024-01-25 13:04:04

Сум алдах биш буу алдах.

Зочин [202.55.188.120] 2024-01-28 07:25:23

Sum gedeg yumaa ho


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.