Хуурамч улсын дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцсон ААН-ийг 500 мянган төгрөгөөр торгожээ
Нийслэлийн Засаг даргын 2023 оны арванхоёрдугаар сарын 17-ны А/1433 дүгээр захирамжийн дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хяналт шалгалтыг хийж байна. Энэ хугацаанд хуурамч улсын дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцсон 1 аж ахуйн нэгж байгууллагыг 500 нэгж, 19 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ авсан. Мөн дугаарын хязгаарлалт зөрчсөн 3394 зөрчил илрүүлж, хариуцлага тооцож ажиллалаа.
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2024-01-31 13:06:08
ДУГААРАА ГЭРТЭЭ ТАВИАД МАШИН НЬ ЯВЖ БОЛОХ Л ЗҮЙЛ. ДУГААРЫГ НЬ ХАЗААРЛСАН ШҮҮ ДЭЭ. НЭР ТОМЪЁО ТУШААЛ ДЭЭРЭЭ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ГЭЖ БАЙГАА.
зочин [103.57.95.17] 2024-01-30 12:51:09
Дугаарын хязгаарлалт гэсэн үг замын хөдөлгөөний дүрэмд байдаг юм уу. Дуртай дарга нь хууль дүрэм журам гаргаж болдог юм уу.