Аливаа хуулийг үндэсний аюулгүй байдал, эрх ашигт нийцүүлэх тогтолцоо байхгүй болоо юу?

Aдмин / Хууль

Үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашигт бол ард түмний аж амьдрал, улс эх орны тусгаар тогтнол гэсэн үг. Төрийн гол үүрэг оролцоо үүнд чиглэх ёстой. Хуулийн төсөл боловсруулах шат шатны байгууллагууд Үндсэн хуулийг зарчимд тулгуурлах, ҮАБ-ын үзэл баримтлалд нийцүүлэх зорилгоор л дагаж мөрдөх хэм хэмжээг баримтлах шаардлагатай. Гэтэл энэ бүхнийг хянадаг систем бараг байхгүйтэй адил болжээ. Газар нутгийн аюулгүй байдалд харшлах хэмжээний төсөл УИХ-д орж ирчхээд нийгэмд шуугиан тарьж иргэний хөдөлгөөнүүдийн идэвхтэй эсэргүүцэлд хүргэж байна гэдэг нь УИХ-ын дархлаа сул байгааг илтгэнэ.

Нэг намын дарангуйлал нэгэнт тогтоод байгаа учраас ардчилал үнэндээ дутуу алсан могой шиг болчихсон. Шударга ёс , эрх чөлөөний тухай ойлголт өдөр ирэх тусам хумигдаж, ард түмэн хүлцэнгүй ноомойн туйлд хүрч байгаа учраас ийнхүү хуулийн цоорхойгоор шагайсан харийн эрх ашиг өнгөлзөх нь ойлгомжтой. Хилчин дайчдын хамгаалж чадах хил хязгаар эрх чөлөө тусгаар тогтнолоо үзэг барьсан урвагчдад алдах учиргүй.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Иргэн [66.181.181.166] 2024-01-31 18:17:10

МАН гэх мафи Монголын сүйрүүллээ..Уг нь хэдхэн зуун жилийн өмнө л урвагч эд хбрөнгө эрх мэдэлд дуртай түгмэдүүд Монголыг сүйрүүлэх замыг тавьж 20 р зууны эхэнд Монгол улс байхгүй болсон,үндэстнийхээ хувьд сүйрсэн үндэстэн гэгдэж байв..Одоо яг энэ замруу явж ыайга Мэдээж сүйрэхихүртэл хол ыайгаа гэж бодож ыайгаа Гэхдээ 15 ,16,17,р зуун ыиш учир 50 жилийн дараа Монгол улсад Монгол үндэстэн цөөнх болсон ыайх вий Үүнд Хүрэлсүх их бурууг үүрэх ёстлй Эсвэл алдаагаа зас

Ирээдүйгээ мэдэхгүй завсрын нийгэм төрүүлчихэждээ. [66.181.160.7] 2024-01-31 14:52:56

Ардчилал бол дутуу алсан могой шиг биш, харин "дутуу төрчихсөн хүүхэд" шиг байгаа юмаа. Бүрэн хүн болчихьё гэхлээр иргэд нь капиталист шулагч мөлжигч болох уу, эсхүл хөрөнгөтөн нийгмийн ядуу дорой хүн болох уу? Эсхүл социалист нийгэм болох уу, тэгвэл иргэд нь социалист номнол сурч, социалист нийгмийн анхаарал халамж, тэтгэлэг тэтгэмжээ хуучнаараа авч байх уу гэдэгээ мэдэхээ больчихоод байна. Дутуу төрнөө гэдэг нь нэг ийм байх юмдаа.

Зочин [192.82.65.180] 2024-01-31 10:07:35

Өөр хоорондоо л арслан бар, тэмцэх нэгдэх болхоор бүгд хойшоо сууна. Хүлцэнгүйн ноомойн туйл !!!

Жирийн уншигчдаас дээрх асуултыг битгий асуу. [66.181.160.105] 2024-01-31 10:02:17

Үүний гол ШАЛГУУР нь ард түмнээс ард түмнээр сонгогдсон УИХ-ын гишүүд АЛИВАА хуулийг нарийвчлан хэлэлцэж баталж, улмаар ард түмнээс сонгогдсон МУ-ын Ерөнхийлөгч үндэсний эрх ашгийн үүднээс хянаж хариг тавих эсэхээ шийдэх явдал. Эдгээр нь нийгмийнхээ өмнөө хүлээсэн энэ ҮҮРГЭЭ биелүүлэхгүй юм бол жирийн иргэд бид юугаа ч хэлэх вэ дээ? Буруу хууль гаргасан байхад түүнийг нь БҮХ ТӨРИЙН байгууллага, иргэд биелүүлэх ёстой л биздээ. Хариуцлагыг нь УИХ-ын гишүүд болон Ерөнхийлөгч нар л хүлээх ЁСТОЙ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.