Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын гэм буруугийн дүгнэлтийг шүүх өнөөдөр танилцуулна

Aдмин / Хууль

Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд15 хоног үргэлжилж, одоогоор шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж буй юм.

Тэгвэл бүтэн гурав хоног зөвлөлдсөн шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дуусаад өнөөдөр /2024.01.31/ Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын гэм буруугийн дүгнэлтийг танилцуулахаар болсон байна.

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.


Сэтгэгдэл

чоно [66.181.182.100] 2024-02-06 01:13:06

Оюунэрдэнээ нөгөө хөрөнгөө нотлож чадахгүй бол арга хэмжээ авах хураах яасан бэ гишүүн болоод л хөрөнгөжөөд байна шүү дээ хэнч баталгаатай тайлбарлаж чадаагүй ш дээ чи одоо амлалтаа биелүүлээрээ

Иргэн [103.212.116.190] 2024-01-31 11:27:50

Шударга шүүх байдаг үгүйг өнөөдөр л харахаас, Аюурсайхан ял авсан дүр үзүүлж тэнсээд ч юмуу сугарч үлдээд нөгөө хэд д хэдэн жилийн ял аваад л дуусах байхдаа, иймэрхүү хэргүүд өнгөрсөн хугацаанд тэгж л шийдэгдсэн


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.